Тайванийн Гаосюн хотоос Магун хот руу нислэг үйлдэж явсан TransAsia Airways агаарын тээврийн компанийн ATR-72 зорчигч тээврийн онгоц өчигдөр орой осолдсон хэмээн BBC мэдээлж байна.
Урьдчилсан мэдээгээр онгоцонд нийт 54 зорчигч, багийн дөрвөн гишүүн сууж явсан бөгөөд 47 хүн амиа алдаж, 11 хүн шархаджээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар онгоц буулт хийхээсээ өмнө дунджаар 30 метрийн өндөрт байхдаа гэнэт тэнцвэрээ алдаж эхэлсэн бөгөөд ойролцоох байшингуудын дунд газарджээ.
Ослын шалтгааныг Магун хотын цаг агаарын нөхцөл байдал муу байснаас үүдсэн хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: bbc.co.uk