Махны дундаж үнэ
Энэ оны долдугаар сарын 4-р долоо хоногт /23-ны өдрийн байдлаар/ хонины ястай нэг килограмм мах дунджаар 6600 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7770 төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн статистикийн хорооноос мэдээллээ.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 85 төгрөг, үхрийн цул махны үнэ 975 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв.
Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 640 төгрөгөөр буурч, харин хонины цул мах 65 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Долдугаар сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1100 төгрөг, 2-р зэргийнх 600-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Таван эрдэнэ” хүнсний захад задгайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөг, 1-р зэргийнх нь 1100 төгрөгийн үнэ ханштай байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний зах болон “Оргил” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Долдугаар сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцааны үнэ 205 төгрөгөөр буурч, харин монгол төмс 115 төгрөг, лууван 175 төгрөг, манжин 10 төгрөгөөр тус тус өссөн байна.
Судалгааг Нийслэлийн статистикийн хороо