Хэрэглэгчдээс цахилгааны төлбөр авах хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл энэ талаар иргэд төдийлөн мэдээлэлгүй байгаа юм. Тиймээс ч цахилгааны төлбөр авах хугацаанд чухам ямар өөрчлөлт орсон талаар УБЦТС компанийн Борлуулалтын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа.
-Ирэх сарын 1-ээс цахилгааны төлбөр авах хугацаанд өөрчлөлт орж байгаа гэлээ. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-УБЦТС компани борлуулалтын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, авлагыг бууруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ий хоёрдугаар хавсралтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлээд байна. Тодруулбал, Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний III зүйлийн 6.9-д заасныг тус тус үндэслэн хэрэглэгчдээс төлбөр авах хугацааг ирэх сарын 1-ээс эхлэн 15 хоног байсныг 10 хоног болгон өөрчлөхөөр шийдвэрлээд байгаа юм.
Урьд нь тухайн иргэнд цахилгааны нэхэмжлэл илгээснээс хойш 15 хоног хүлээдэг байсан бол одоо 10 хоног болгон цөөлсөн.
-Хугацаанд өөрчлөлт орно гэлээ. Иргэдийн дунд 10 хоног тутамд цахилгааны төлбөрийг авч байх юм гэсэн ойлголт үүсээд байна?
-УБЦСТ компанийн гаргасан шийдвэрийг иргэд буруу, ташаа ойлгосон байдал анзаарагдаж байна л даа. Тухайлбал, зарим цахим мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл хүргэснээс үүдэж, иргэд төөрөгдөлд орж, үнэхээр сард 2-3 удаа цахилгааны төлбөр төлөх юм байна гэсэн ойлголттой болчихоод байна. Тэгвэл та бүхний ойлгож байгаа шиг цахилгааны төлбөрийн алданги тооцох гэсэн арга эсхүл 10 хоног тутам цахилгааныхаа төлбөрийг төлөх тухай асуудал биш гэдгийг танай сониноор уламжилъя. Цахилгааны төлбөрийг сардаа ганцхан удаа төлдөг хэвээр байх бөгөөд зөвхөн төлбөр төлөх хоногоос л хорогдсон байгаа. Өөрөөр хэлбэл, урьд нь тухайн иргэнд цахилгааны нэхэмжлэл илгээснээс хойш 15 хоног хүлээдэг байсан бол одоо 10 хоног болгон цөөлсөн. Өмнө нь цахилгааны төлбөр тушаалгах гэж бид 15 хоног хүлээдэг байсан бол одоо түүнээс тав хоног нь хасагдаж байна л гэсэн үг.
Ер нь эрчим хүчний салбар чинь бизнесийн зарчмаас шал өөрөөр ажилладаг. Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ ч дагаад нэмэгдэж байна. Эрчим хүч, ус бол хүний суурь хэрэгцээ юм шүү дээ. Гэтэл иргэд зөвхөн гар утасныхаа төлбөрт сард хэдэн төгрөг төлдөг билээ. Төлбөр нь гарсан даруйд л тушаадаг шүү дээ. Гэтэл эрчим хүчнийхээ мөнгийг төлөхдөө хойрго ханддаг. Хэдийгээр нэг үеэ бодвол иргэд ухамсартайгаар эрчим хүч хэрэглэж, ашигласныхаа төлөө мөнгөө төлдөг болсон ч үүнийг цаашид улам боловсронгуй системд шилжүүлэх хэрэгтэй. Ус ч тэр эрчим хүч ч тэр адилхан л үнэ, цэнтэй зүйл. Шавхагдашгүй баялаг биш шүү дээ. Нэг л өдөр эрчим хүч дуусвал бид ямар байдалд хүрэх билээ. Үүнийгээ ч гэсэн иргэд бодолцох л хэрэгтэй.
-Сар бүрийн аль өдөрт цахилгааны төлбөрөө төлөх хугацаагаа хэрхэн мэдэх вэ?
-Бид өнгөрөгч 2005 онд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г шинэчилсэн. Улмаар өнгөрсөн онд дахин шинэчилж байгуулсан. Энэ ажил одоогийн байдлаар 90 гаруй хувьтай явж байгаа. Өөрөөр хэлбэл, бид аль 2005 онд хэрэглэгчдээ оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээс шалтгаалан цахилгаан, эрчим хүч борлуулалтын зургаан циклд хуваасан юм. Тухайн хэрэглэгч аль циклд хамрагдахыг өрх бүрийн гэрээний дэвтэрт тусгайлан зааж өгсөн байдаг. Төлбөр төлөх хоног багассан нь бүх циклийн хэрэглэгчдэд хамаарах бөгөөд бид http://mytog.mn онлайн хуудсанд аль циклийн хэрэглэгчид хэдний өдөр төлбөрөө төлөхийг нарийвчлан тусгасан байгаа. Хэрэв онлайнаар мэдээлэл авах боломжгүй бол өөрийн харъяа дүүргийн салбарт очиж, мэдээлэл авах боломжтой.
Зарим хүмүүс эрчим хүчийг дамлаж, бизнес хийж байна. Тухайлбал, хоёр айл хашаандаа хөлсөөр буулгаад, эрчим хүчээ хамтарч хэрэглэж байгаа хөршүүддээ дамлаж, сарынх нь төлбөрийг хэд дахин нугалж авдаг юм билээ. Хэрэв ийм байдлаар хохирч байгаа иргэд шүүхэд л хандах ёстой.
Төлбөр төлөхдөө харъяа дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөс гадна банк, банкны биллинг үйлчилгээ, цахим картаар хийж болох юм. Түүнчлэн http://mytog.mn төлбөр тооцооны онлайн системийг ашиглан хоногийн аль ч цагт, дэлхийн хаанаас ч хийх боломжтой. Үүнээс гадна хэрэв тухайн хэрэглэгч сарын хэрэглээгээ дунджаар мэддэг бол заавал нэхэмжлэх ирэхийг хүлээх шаардлагагүй урьдчилаад төлбөрөө хийчихэж болно. Хэрэв дутуу төлсөн бол гүйцээж төлөх боломжтой. Харамсалтай нь хэрэглэгчид энэ бүх боломжийг ашиглаж мэддэггүй.
Манай хамгийн соёлтой хэрэглэгчид бол ахмадууд. Тэд яг цагтаа мөнгөө төлж, хэзээ хэдэн төгрөг төлснөө хүртэл дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна тэд эрчим хүчийг хэмнэх ёстойг мэддэг. Ер нь цаашид төлбөр, тооцооны асуудлыг улам бүр боловсронгуй болгох тал дээр судалж байгаа. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад гэхэд бүгд урьдчилсан төлбөрт шилжсэн байдаг юм билээ. Жилийнх нь хэрэглээг дунджаар тооцож, 12 сардаа хуваагаад төлбөрийг нь авдаг юм байна. Хэрэв илүү гарвал буцаагаад авчихаж болно, дутвал гүйцээгээд төлчихөж болно. Бид цаашид цахилгааны урьдчилсан төлбөрт шилжихээр судалж байгаа.
-Цахилгааны төлбөр нь задгайгаар бичигддэг айлууд байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Бид зөвхөн гэрээ байгуулсан хэрэглэгчидтэйгээ л харилцдаг. Харин зарим хүмүүс эрчим хүчийг дамлаж, бизнес хийж байна. Тухайлбал, хоёр айл хашаандаа хөлсөөр буулгаад, бас эрчим хүчээ дамладаг. Бид бол тухайн хашааны эзэнтэй л төлбөр, тооцоогоо хийнэ шүү дээ. Гэтэл тэр хашааны эзэн нь эрчим хүчээ хамтарч хэрэглэж байгаа хөршүүддээ дамлаж, сарынх нь төлбөрийг хэд дахин нугалж авдаг юм билээ. Хэрэв ийм байдлаар хохирч байгаа иргэд шүүхэд л хандах ёстой. Үүнээс өөр арга байхгүй. Учир нь тэд зөвшөөрөлгүй газар буусан, тодорхой хаяггүй, хэн нэгний хашаанд амьдарч байгаа учраас бидэнтэй шууд харилцах боломжгүй шүү дээ. Гэхдээ манай байцаагч нар энэ асуудалтай тэмцсээр ирсэн. Харамсалтай нь дорвитой ахиц гараагүй л байна.
Цикл | Тоолуурын заалт авах | Нэхэмжлэх банкинд хүргэгдэх | Хэрэглэгч төлбөрөө төлөх | Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх | Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх |
I | 1-5-ны өдрүүд | 2-6-ны өдрүүд | 6-15-ны өдрүүд | 11-15-ны өдрүүд | 16-ны өдрөөс |
II | 6-10-ны өдрүүд | 7-11-ний өдрүүд | 11-20-ны өдрүүд | 16-20-ны өдрүүд | 21-ний өдрөөс |
III | 11-15-ны өдрүүд | 12-16-ны өдрүүд | 16-25-ны өдрүүд | 21-25-ны өдрүүд | 26-ны өдрөөс |
IV | 16-20-ны өдрүүд | 17-21-ний өдрүүд | 21-31-ний өдрүүд | 26-30-ны өдрүүд | 1-ний өдрөөс |
V | 21-25-ны өдрүүд | 22-26-ны өдрүүд | 26-5-ны өдрүүд | 1-5-ны өдрүүд | 6-ны өдрөөс |
VI | 26-30-ны өдрүүд | 27-1-ний өдрүүд | 1-10-ны өдрүүд | 6-10-ны өдрүүд | 11-ний өдрөөс |
Х.Жаргал