Украины зүүн бүс нутагт сүйрсэн Малайзын осол гэм зэмгүй олон хүний амийг авч одсон. Амиа алдсан зорчигчдын ихэнх нь Нидерландын иргэд байсан нь энэ улсад хүнд цохилт болж байна. АНУ, Украин болон барууны ихэнх орнууд энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа.
Нидерланд улсын Хильверсум хотын захирагч Питер Броертес өчигдөр “Radio 1”-т өгсөн шууд ярилцлагадаа Владимир Путины охиныг Нидерландаас хөөн гаргахыг шаарджээ.
Гэхдээ дараа нь тэрээр Твиттер хуудсандаа “Би хэлсэн зүйлдээ уучлал гуйж байна. Ийм зүйл ярих ёсгүй байлаа. Одоо бүх Нидерландчуудын сэтгэл хямарсан байгаа” гэж бичжээ.
Түүнчлэн Нидерланд дахь украинчууд 29 настай Мария Путины Нидерланд найз залуутайгаа амьдардаг байж болзошгүй байшингийн ойролцоо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Нидерландын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Мария Путин тус улсын Ворсхотен хотод найз залуу Йоррит Фаасентой амьдардаг бөгөөд өнгөрсөн жил Путин охиноо хэд хэдэн удаа эргэж байсан гэнэ.
Гэхдээ Кремль ерөнхийлөгчийн охин Нидерландад амьдардаг гэх мэдээллийг батлаагүй юм.
Дашрамд сонирхуулахад Путин Мария, Екатерина хэмээх хоёр охинтой бөгөөд тэдний талаарх мэдээлэл тун ховор байдаг юм.
Эх сурвалж: bbc.co.uk