22.00 цагийн орчимд. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас баруун тийш “Түр зогсохыг хориглоно” гэсэн тэмдэг бүхий авто замын нэгдүгээр эгнээг автобус болон бага оврын ачааны хэд хэдэн машин хааж зогсон, хуушуур, ус, ундаа зэрэг ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн зарж байв.
Тус хүрээлэн бүрэн ашиглалтад орсон үедээ 1280 га талбайг хамрах байсан ч хүрээлэнгийн төлөвлөлтийн зургаан байршилд газар олгосноор өдгөө 960 га болон хумигджээ.
Хог хийсэн хүрдэг хотын өмнөд хэсэг, хайрган хөрс, шарилжнаас өөр ургамалгүй асан эзгүй газарт Цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэж, ус оргилж, мод бут урган цэцэглэж байна. Хүүхэд, залуус, хөгшид хөвөөгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсоор гурван оныг үджээ.
Эл хүрээлэн эзгүй тал дээр “амилан босож”, нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чухал газрын нэг болоод буй. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Зайсан толгой хоёроос өөр амралт зугаалгын бүс үгүй хотын иргэдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нүдээ олсон, үр дүнтэй томоохон бүтээн байгуулалт юм.
Өмнөх хоёр жилийг бодвол энэ жилээс хүмүүс Цэцэрлэгт хүрээлэнг зорих нь ихэсчээ. Өдөрт дунджаар 300 гаруй хүн тус газарт зугаалж, амардаг гэнэ. Цэвэр агаар хүсэмжилж, хотын дуу чимээ, агаар, хөрсний бохирдлоос нэг цаг ч атугай холдох гэсэн тэднийг тус хүрээлэнгийн үүд тийм ч таатай угтдаггүй нь харамсалтай.
Өнгөрсөн мягмар гаригийн үдэш 21.00 цагт манай сурвалжлах хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлов. Төв хаалганаас хоёр тийш салсан замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг тэр чигт нь автомашины зогсоол болгочихож. Машин тавих битгий хэл эргэх ч зай олдоогүй. “Түр зогсохыг хориглоно” гэсэн тэмдэг өлг өөтэй байсан ч энэ нь үйлчилдэггүй аж.
Уг нь хүрээлэнгийн гадна 300 автомашины зогсоол бий. Зогсоолдоо багтахгүй замын хажуугаар тавьсан юм байх гэтэл зогсоолынх нь үнэ цагт 1000 төгрөг болохоор хүмүүс тэр бүр машинаа тэнд тавьдаггүй юм байна. “Цагийн мянган төгрөг гэдэг арай үнэтэй байна, даварсан юм” гэж ундууцах хүн цөөнгүй харагдсан. Хүрээлэнгийн төв хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобус болон бага оврын ачааны хэд хэдэн машинд хуушуур хийж, ус, ундаа ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн зарж байв.
Том оврын автобусныхан зорчигчдод зориулсан сандлуудыг өөд өөдөөс нь харуулан байрлуулж, дунд нь нэг модон ширээ тавьчихсан хуушуур хийж, иргэдэд үйлчилж байлаа. Бусад нь явган хүний зам дээр ширээ сандал засаж, хуушуур, бууз худалдаж байна. Ямар дархан эрхтэй нь замын хөдөлгөөнд саад учруулж, машинаа зогсоочихоод эрүүл ахуйн ямар ч шаардлага хангахгүй орчинд худалдаа, үйлчилгээ явуулж буй юм бол оо. За энэ ч яах вэ, дүүрч гэхэд Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга руу ойртох тусам утаа униар, шорлогны үнэр хамар цоргино.
Энд тэндгүй шорлог, хорхог, таван цулын шөл, битүү чанасан толгой, хуушуур. Яг л хар захыг санагдуулав. Найр наадмын үеэр л Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, эсвэл Хүй долоо худагийн орчимд нэг иймэрхүү байдаг даа. Удирдлагатай машиныг хүүхдүүдэд таван минутыг нь хоёр мянган төгрөгөөр унуулж, төмөр саванд хөөсөн чихэр хийж, 1000 төгрөгөөр худалдаж байв. Хөөрдөг бөмбөлөг, шиддэг цагариг, үлээдэг хөөс тэрүүгээр нэг хог болчихож. Бүргэдтэй зургаа татуулахад 3000, хөргөө зуруулах бол 10.000 төгрөг төлөөд 15-20 минут хүлээхэд хангалттай.
Энэ мэт бяцхан бизнес хүчээ авчээ. 1500 төгрөг төлөөд таван сумаар таван шаар буудаж, бүгдийг нь оновол 5000 төгрөг хождог аж. “Таван сумаар 5000-ыг хожоорой” гэж хаа сайгүй орилно. “Хуушуур аваарай, шорлог, хорхог байна шүү” гэж давж хашхирахыг чармайх. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дүр зураг нэг иймэрхүү.
Дамын наймаачдын орилоон майлаан, шорлог, хорхогных нь утаа униарт мансуурах янзтай.
Дээгүүрээ сүүдрэвч маягийн жижигхэн хаалт татчихсан халуун тогоонд хуушуур ил задгай шарж байгаа хэсэг хүмүүсийг хараад хоол идэх сонирхол шууд буурна лээ. Хуушуур 1000 төгрөгийн үнэтэй бол хонины махан шорлог 8000 төгрөг. Махыг нь газар дээр нь шарж өгвөл ийм үнэтэй.
Харин хагас болгочихсон нь 6000 төгрөг аж. Тэгэхээр юу гэж ойлгох вэ. Хагас болгосон нь юуны мах юм бол гэж бодогдохоор. Хоёр өөр үнэтэй зарж байлаа. Арав гаруйхан насны хүүхдүүд зууш, хуушуур зараад гүйж явахтай ч таарсан.
Иргэд амрах гэж, агаар амьсгалах гэж, дуу чимээнээс хэсэг ч болтугай хөндийр өх гэж Цэцэрлэгт хүрээлэнг зорьдог. Гэтэл дотогш ч орж амжаагүй байж дамын наймаачдын орилоон майлаан, шорлог, хорхогных нь утаа униарт мансуурах янзтай. 22 төрлийн 110 мянга гаруй мод буттай, зүлэг, цэцэгтэй, унадаг дугуйн зам, 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог усан оргилуур, 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун талбай, 30 уран баримал, хүүхдийн болон спортын талбайтай, 2.5 км гүйлт, цанын зам болон 40х40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбай бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг энд муугаар “цоллох” гэсэнгүй. Гагцхүү зохицуулалт дутагдаад байгааг хэлж буй хэрэг.
Ийм сайхан хүрээлэнг тэр олон хүний хүч хөдөлмөрөөр байгуулчихаад аар шаархан зүйлд нэрийг нь хөөдмөөргүйсэн. Аль ч улсын Цэцэрлэгт хүрээлэнд ил задгай хоол, зууш, хүүхдийн тоглоом, худалдаа, үйлчилгээ нэг дор төвлөрсөн байдаг. Гэхдээ манайхаас ялгаатай нь эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэх үүнээр үйлчилж, бүх үйлчилгээгээ хууль, дүрмийн дагуу явуулдагт орших биз ээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлчилгээ эрхэлж, худалдаа наймаа хийж буй хүмүүс бүгд зөвшөөрөлгүй юм билээ.
Цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүргийн эргүүлийн дөрвөн цагдаа өдөр бүр жижүүрлэдэг юм байна. Тэдний шаардлагыг хүлээж авдаг худалдаа эрхлэгчид нэгээхэн ч үгүй аж. Шаардлага тавина. Болохгүй бол хөөж тууна. Эцэстээ ам муруйгаад салдаг гэсэн. Худалдаачид “Удахг үй зөвшөөрлөө гаргуулчихна, хөөцөлдөж байгаа” гэсэн хариу өгдөг аж.
Дөрвөн хүн эргүүлд гардаг ч энэ олон хүнтэй тулж ажиллаж чаддаггүй, хүчирдэггүй гэдгээ хэлсэн. Зарим үед бор дарсанд хөлчүүрхсэн нэг нь нөгөөтэйгөө муудалцаж, багагүй шуугиан тарьдаг гэнэ. Энд хамгаалалтын гурван алба ажилладаг гэсэн боловч ахимаг насны нэг ажилчинтай л таарсан. Хамгаалалтын албаны хувцас өмссөн түүний шаардлагыг хүлээж авах нь тун ховор аж. Цэцэрлэгт хүрээлэн дотор хүнсний зориулалтын 4-5 мухлаг, мөн тооны нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Стандартын шаардлага хангасан мухлаг, байр сууцыг олноор бариад, худалдаа эрхлэгчдийн асуудлыг нь нэг мөр шийдээд өгчихвөл өөр өөлөөд байх зүйлгүй шүү дээ,
Эдгээрийг эс тооцвол стандартын шаардлага хангасан зориулалтын объект байхгүй. Монголчууд хээрийн хоол, цай амттай гэж ярьдаг ч гадаа, олон хүний хөлд хийсэн хуушуур, шорлог, хорхог идээд эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэсэн баталгаа алга. Тэднийг нэг тийш цэгцэлж чадахгүй юм бол бүгдийг нь хөөж явуулах хэрэгтэй юм биш үү. Тэртээ тэргүй хүнсний мухлагуудад хуушуур, ороомог, зууш гээд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тэнд зардаг юм билээ. Баянгол дүүргийн I хорооны иргэн С.Жаргал “Энд маш сайхан байна. Өнгөрсөн жилээс илүү гоё болжээ.
Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг ганц газар нь энэ болж байх шиг байна. Үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Залуус, хүүхдүүд их ирдэг учир орчин нөхцөлийг нь илүү сайжруулж, үйлчилгээний газрыг ганц нэгээр нэмэгдүүлбэл зүгээр юм шиг санагдлаа. Ил задгай хоол хүнс хэрэглэснээс болоод ялангуяа, хүүхдүүд хордлогод орж, гэдэсний янз бүрийн өвчин тусвал яана” гэж ярив. Энэ мэтчилэн хүмүүс хүрээлэнгийн талаар сэтгэл өндөр байсан ч ил задгай худалдааг бүгд эсэргүүцэж, хатуу шүүмжилж байсан юм.
Иймээс Цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын дэд бүтцийг сайжруулж, журамд нь оруулахгүй бол ниргэсэн хойно нь хашхирна гэгчийн үлгэр болох вий. Стандартын шаардлага хангасан мухлаг, байр сууцыг олноор бариад, худалдаа эрхлэгчдийн асуудлыг нь нэг мөр шийдээд өгчихвөл өөр өөлөөд байх зүйлгүй шүү дээ, Цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд. Хоол унд, худалдаа наймаанаас холдоод хүрээлэнгийн төв хэсэг рүү дөхөхөд үнэхээр сайхан санагдлаа.
Агаар, мод бут, зүлэгний үнэр, төв талбайн хажуугаар суурилуулсан түшлэгтэй сандлууд, лед гэрэл, өнгө өнгийн цэцэгс нүд булааж байв. Үзэж харах зүйл олонтой, зугаалах талбай нь ч том. Хэдэн ч цагаар саатаж болмоор ийм сайхан газартай болчихоод дэд бүтцийг нь сайжруулж, үүсээд буй бэрхшээлтэй асуудлыг нэг тийш болгохгүй бол муу үр дагаварт хүргэж мэднэ. Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2009 онд Цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санаачилж, ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэнээр ажил хэрэг болсон нь энэ.
Тус хүрээлэн бүрэн ашиглалтад орсон үедээ 1280 га талбайг хамрах байсан ч хүрээлэнгийн төлөвлөлтийн зургаан байршилд газар олгосноор өдгөө 960 га болон хумигджээ. Энэ газрыг 2020 он хүртэл үе шаттайгаар тохижуулж, төв хаалга, гоёлын хашаа, хөлбөмбөгийн талбай, цэцгийн хүлэмж, наран шарлагын газар, анфитеатр буюу задгай театр, агаарын цахилгаан шаттай болгосноор дэлхийн хэмжээний хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Монголд сүндэрлэх учиртай. Эхний ээлжинд буюу өнөөдрийн байдлаар 55 га талбайг арчилж, мод, бутлаг ургамал нутагшуулж ашиглалтад оруулаад буй. Энэ нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна гэсэн статистик байдаг.
Хотын маань амьд байгалийн дөрөвний нэгийг эзлэх ногоон орчин Чингисийн талбайгаас 2.1 км зайд, Баянзүрх дүүргийн XII, XXVI хороо, Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын дагуу 960 га талбайд бүрэлдсэн нь энэ. 2010 онд нийслэлийн ИТХ-ын 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ыг байгуулж, түүхэн бүтээн байгуулалтын ажлыг 27 хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлж байсан бол өдгөө 113-уулаа болжээ.
Энэ олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар бид амрах зугаалах томоохон бүстэй болоод буй. Цаашид бүрэн ашиглалтад орсон хойноо дэлхийд данслагдах хамгийн том ногоон байгууламжтай Цэцэрлэгт хүрээлэн болно. Сайхан сонсогдож байгаа биз.
О.Бат-Ундрах