Нэгэн цагт Улаанбаатар хотод л хоёр том хаалга байсан юм гэнэ билээ. Нэг нь Хан-Уул дүүргийн нутагт байх цагаан хаалга. Нөгөөх нь Нисэхийн цагаан хаалга. Энэхүү хоёр цагаан хаалгыг 1957 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловыг Монгол Улсад айлчлан ирэхийг угтаж босгосон юм билээ.
Ирсэн зочин бүхэн буян амлаж, сайхан сэтгэл өвөрлөн ирж байхыг бэлгэдэн Цагаан хаалга барьсан аж. Одоо бол хоёуланг нь нураасан л даа. Гэхдээ хөдөө, орон нутгийнхан хаа сайгүй “цагаан хаалга” барьж, нутаг орноо гоёж байна.
Тэр дундаа засмал зам дайрдаг төв суурин газар болгон л нэг хаалгатай болсон. Ихэнх нь цагаан. Бодвол ирсэн зочдоо сүүн цагаан сэтгэлээр угтах, нөгөө талаар сайхан сэтгэл өвөрлөн ирж байхыг бэлгэдсэн биз дээ, хөөрхийс. Буруу нь юу байх вэ.
Цагаан хаалгаар орлоо ч яалаа, байлаа ч яалаа. Тэр дундаа засмал замгүй газар хаалга бариад ямар нэмэр байна.
Тиймдээ ч сүүлдээ Монголын бараг бүхий л сум, суурин хаалгатай болж байх шиг байна. Бараг л сумынхаа дөрвөн талд хаалга барих нь холгүй болж. Засмал зам дайрдаг сум, аймгийн төв ч яах вэ зочдоо тосоод хаалга барьчихна. Хэнтий аймаг руу орох замд “Чингис хаан” хот гэсэн том цагаан хаалга байгаа. Өвөрхангай аймаг руу ороход ч гэсэн. Мөн Хархорин сум ороход төмөр саарал хаалга бий. За тэгээд Завхан, Дундговь гээд аймаг болгонд л хаалга бий. Засмал замаар явахдаа заавал тэр хаалгаар орж, гарч байна гэсэн үг л дээ.
Гэтэл засмал зам дайрдаггүй сум, суурингууд одоо хаалга барьж эхэллээ. Бодвол бусад сум, аймгуудыг дуурайж байгаа юм байлгүй. Эсвэл дээр дурьдсан өнөөх бэлгэдлүүдийг бодож хийсэн ч байж болох юм. Тэр бэлгэдэл энэ тэр ч уг нь социализмын үед манайхан оросуудад долигнож хаалга барьсанаа л аятайхнаар тайлбарласан арга шүү дээ.
Цагаан хаалгаар орлоо ч яалаа, байлаа ч яалаа. Тэр дундаа засмал замгүй газар хаалга бариад ямар нэмэр байна. Машинтай хүмүүс бэлгэдэл бодоод заавал доогуур нь орж явна гэж байхгүй. Хаагуур нь ч хамаагүй давхиад л өнгөрнө. Сайндаа л хүмүүс тэр аймаг, суманд очсон шүү гэдгээ баталгаажуулж, фэйсбүүк хуудсандаа хийх зурагтай л болох юм даа. Өөрөөр тэр хаалганы хэрэг юу байна.
Тэгэхээр эцсийн дүндээ цагаан хаалга эрхэм дарга нарын мөнгө олох хэрэгсэл болчихсон гээд хардчихвал буруудахгүй байх.
Манай зарим дүүргийн Засаг дарга ганц хөшөө барих гэж тэрбум төгрөг цацаад хаячихдаг юм чинь бүхэл бүтэн хаалга барихад тэр анзааны мөнгө зарцуулж байгаа байлгүй дээ. За, зүгээр нэг төмөр хаалга хийсний төлөө хэдэн арван саяар нь үрэн таран хийж байгаа нь тодорхой. Тэгэхдээ түүнийхээ багагүй хэдэн хувийг нь халаасандаа хийж, хөөрхөн баяжиж байгаа байлгүй. Тэгээгүй л бол борооны дараах мөөг шиг дуу дуугаа авалцан энд тэнд хаалга барихын хэрэг юун. Тэр дундаа засмал зам ч байхгүй жижиг сумдад бол хаалганы хэрэг бүр ч байхгүй. Түүний оронд нэг сайхан зурагтай төмөр самбар байрлуулчихвал хамаагүй дээр байлгүй дээ. Ээ дээ, энэ хаалга уу, дарга нарын бизнес байхаас зайлахгүй дээ. Нэг шалгачихмаар юм.
Н.Пунцагболд