П.Б гэгч нь 2014 оны гуравдугаар сарын 15-ны өглөө согтуугаар өөрийн төрсөн эх Р.О-г зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан, харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж 2014 оны зургадугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
П.Б-д холбогдох хэргийг Сум дундын 14-р шүүх долдугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Б-г бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 15 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.