Автобус хүлээх ээжийнхээ тэвэрт унтаж байсан хүүхэд автобусны дуут дохиогоор цочин цус харваж, эмнэлэгт хүргэгдсэн гэх албан бус мэдээлэл байна.
Орон сууцны дунд болон хэрэглэх ёсгүй газар дуут дохио дуугаргасан жолоочийг Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэж үзэн 1000-10.000 төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалт бий.
Чухам хэдэн хүн автомашины дуут дохионоос болж амь нас, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаа талаарх мэдээлэл алга. Өдрөөс өдөрт бид явган хүний замаа автомашинд “дээрэмдүүлсээр”, чөлөөтэй алхах гудамж талбайгүй болж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Жуулчны буюу бидний хэлж заншсанаар Урт цагааны гудамжны явган хүний зам автомашиных болсон.
Одоо энд өдөр шөнөгүй, өглөө оройгүй машин сүлжилдэж, иргэд автомашинд дайруулахаас болгоомжлон байшингийн булан гээд аль болох машингүй газраар алхаж буй. Түүнчлэн түгжрэлд зогссон жолооч нар автомашиныхаа дуут дохиог чихний хэнгэрэг хагалах нь холгүй дуугаргаж, тэр хавьд байгаа албан байгууллагынхныг ажил хийхэд нь хүндрэл учруулдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд дуут дохиог хоёрхон тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрдөг.
Зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл үүссэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн суурин газраас гадагш орон нутгийн замд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхэд л хэрэглэх заалттай. Гэтэл манайхан гарцаар зам хөндлөн гарч яваа нэгнийг, урд талынхаа машиныг хурдан явуулахын тулд, мөн бухимдлаа илэрхийлэх, бүр зарим үед хэн нэгнийг дуудахад дуут дохио ашигладаг.
Орон сууцны дунд болон хэрэглэх ёсгүй газар дуут дохио дуугаргасан жолоочийг Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэж үзэн 1000-10.000 төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалт бий. Гэвч дуут дохионы зөрчил тэрхэн зуур гараад өнгөрдөг учраас цагдаа хажууд нь байгаагүй л бол тэр бүр хариуцлага тооцох боломжгүйг нийслэлийн Замын цагдаагийн газрын мэргэжилтэн ярьсан.
Дуут дохио юу, хөгжим дуугараад байна уу гэдгийг ялгахын аргагүй дуут дохиотой машин ч байна. Сонор сэрэмжгүй нэгэн бол хөгжим шиг дуугарах автомашины дууг танилгүй, дайруулж мэдэхээр. Дуут дохионы дууны өнгө нь ямар байх ёстой талаар манайд заасан стандарт байхгүй. Иймээс хэн хүссэн нь дуртай дуут дохиогоо суурилуулдаг.
Уг нь тээврийн хэрэгслийг өөрчлөн тоноглохыг хориглосон хуулийн заалт бий. Харин иргэд машинаа чимэх, мөн чанга дуутай болгохын тулд хийн дуут дохио худалдан авдаг аж. Өнгөрсөн онд Замын цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 28 байгууллагад хийн дуут дохио хэрэглэхийг хориглосон мэдэгдэл өгөн, гудамж, замд шалгалт хийжээ.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын 80 орчим хувь нь хийн дохиотой байсныг хураасан байна. Гэвч хяналт шалгалт сулрах үед жолооч нар эргээд ийм дохиогоо тавьдаг гэнэ. Тээврийн хэрэгслийн дуут дохиог зориулалтын бусаар сольсон иргэнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 5000-25.000 төгрөгөөр торгоод л өнгөрнө. Иймээс энэ хуулийн заалтыг чангатгах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
ХИЙН ДУУТ ДОХИО УРАГТ НӨЛӨӨЛДӨГ
Дуут дохиог ажиллах зарчмаар нь хийн болон цахилгаан гэж ангилдаг. Харин гарах дуу чимээг нь децибел (Дб) гэдэг нэгжээр хэмждэг. Манайд мөрдөж байгаа Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтийн стандартад автомашины дуут дохионы Дб нь үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн төрлөөсөө хамаарч 74-86 байх ёстой гэж заасан.
Бага насны хүүхдийн тархи, мэдрэлийн системд нөлөөлж, айж цочдог, татдаг, зүрхний өвчтэй болдог бол өндөр настай хүний даралт ихсэх, цус харвахад хүргэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан тогтоожээ.
Гэвч үүнд тавих хяналт дутмаг байна. Энгийн хэмнэлээр ярьж буй хүний дууны хэлбэлзэл 15-20 Дб байдаг. Харин хийн дуут дохионых 150-200 Дб хүрдэг гээд бод доо. Өөрөөр хэлбэл, хүний энгийн ярианаас 10 дахин их, чихэн дээр бүрээ үлээж байгаа юм шиг чанга гэсэн үг. Ийм дуут дохиог зөвхөн уул уурхайн бүсэд хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэтэл жолооч нар хийн дуут дохиог машиндаа суурилуулан, орон сууцны дунд, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ойролцоо гээд хаа сайгүй дуугаргадаг. Энэ дуу чимээ нь жирэмсэн эмэгтэйн урагт нөлөөлж, дауны өвчтэй, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх магадлалыг нэмдэг аж.
Мөн бага насны хүүхдийн тархи, мэдрэлийн системд нөлөөлж, айж цочдог, татдаг, зүрхний өвчтэй болдог бол өндөр настай хүний даралт ихсэх, цус харвахад хүргэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан тогтоожээ. Тэр бүү хэл, хэнгэрэг цоорох эрсдэлтэй гэнэ. Иргэд эрүүл мэндээрээ хохирвол цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүчтэй дуу чимээнээс болсон нь тогтоогдвол хохирлоо барагдуулах эрхтэй ч энэ талаар мэдээлэлгүй байна. Иймээс автомашины хийн дуут дохионд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллах шаардлагатайг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа. Орчин үед дэлхий дахинаа дуу чимээний бохирдол гэх шинэ нэршил бий болоод байгаа.
Гэвч манайд одоогийн байдлаар дуу чимээ, шуугианы түвшин, түүний хүмүүст үзүүлэх нөлөөллийн талаар шинжлэх ухааны тодорхой судалгаа хийгээгүй байна. Гаднын эрдэмтдийн хийсэн судалгаагаар дуу чимээний бохирдолд амьдардаг хүн эрүүл орчинд амьдардаг хүнээс 10-20 жилээр бага насалдаг нь батлагджээ. Улаанбаатар хотын хувьд дуу чимээний түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн цэг нь төв зам дагуу болон олон нийт ихээр төвлөрсөн газрууд гэнэ. Мэдээж, ийм бохирдол үүсгэдэг олон эх үүсвэрийн нэг нь автомашин.
Англид гэхэд 23.00-07.00 цагийн хооронд, мөн автомашин зогсож байх үед дуут дохио хэрэглэхийг хориглодог. Үүнийг зөрчвөл 1000 фунт стерлингээр торгоно. Харин АНУ-д хурдны зам, хоёроос илүү эгнээтэй замд дуут дохио ашиглахыг зөвшөөрдөг бол Канадад явган зорчигч явж байх үед дуут дохио дуугаргахыг хориглож, ажлын өдөр 07.00-18.00 цагийн хооронд хүртэл ашиглахыг зөвшөөрдөг байна. Манайд ч үүн шиг хуулийн заалт, зөрчвөл арга хэмжээ авах хатуу тогтолцоо шаардлагатай. Үгүй бол хэдхэн төгрөгөөр торгохыг тэд юман чинээ тоохгүй нь.
ТУСГАЙ ДУУТ ГЭРЛЭН ДОХИОГ ХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ
Тусгай дуут гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдал гээд иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг байгууллагууд шаардлагатай тохиолдолд хэрэглэх ёстой. Гэтэл өдгөө энэ дохиог хэрэглэх автомашин олширсон. Учир нь ийм дохиотой байхад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр, автомашин түгжирсэн үед эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцох эрхтэй. Тусгай дуут гэрлэн дохиог Замын цагдаагийн газар олгодог, энэ нь тэдний бизнес болсон гэж хардах хүмүүс олон.
Тэгвэл өнгөрсөн онд Хууль зүйн сайдын тушаалаар энэ журмыг шинэчилж, төрийн тусгай хамгаалалт болон цагдаагийн байгууллагын автомашин улаан, цэнхэр, эрүүл мэндийн байгууллагынх ногоон, гал команд болон онцгой байдлынхан улаан, хамгаалалтын албаны автомашин шар өнгөтэй дуут гэрлэн дохио хэрэглэнэ гэж заажээ.
Тусгай дуут гэрлэн дохионы зөвшөөрлийг Хууль зүйн сайдын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дарга олгодог гэнэ. Түүнчлэн ийм гэрлэн дохиотой автомашин нь байгууллагын лого, нэр, харилцах утасны дугаар, үйлчилгээний чиглэл зэргийг автомашины хажуу хэсэгт ойлгомжтойгоор байрлуулсан байх ёстой юм байна.
Иргэд нэгдүгээр эгнээгээр зорчиж, замын түгжрэлд саатахгүй гэхдээ цагдаа, эмнэлгийн автомашиных шиг дуут дохиог захаас худалдаж авдаг аж. Ийм зөрчил гаргасан иргэнийг мөн л тээврийн хэрэгслийн дуут дохиог зориулалтын бусаар сольсон гэж үзэн 5000-25.000 төгрөгөөр торгоод өнгөрдөг байна.
Э.Эрдэнэцэцэг