АНУ-ын Сан-Франциско хотноо 122 хуучин танк, бусад цэргийн машиныг дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдаа эхэлмэгц бүх үзмэрүүд, тэдгээрийн дотор зөвлөлтийн үеийн зэвсгийг тэр даруй худалдан авсан талаар “Дэйли ньюс” сонин мэдээллээ.
Зэр зэвсгийг Жак Литтдфилд цуглуулсан бөгөөд тэрээр 2009 онд нас баржээ. Худалдаанд оруулахын өмнө зарим зэвсгийн хөнөөлтэй хэсгийг салган авсан аж. Учир нь энгийн иргэд ийм зэвсэг худалдан авах боломжгүй. АНУ-д хөнөөлт зэр зэвсэг бүхий техник хэрэглэхийг хориглодог юм.
Дуудлага худалдаанд 10 орны болон АНУ-ын 37 мужийн иргэн оролцож, хэд хэдэн танк худалдан авсан гэнэ. Гэхдээ зэр зэвсгийг гэртээ авчрахын өмнө шалгалт давах ёстой болно.
Зохион байгуулагчид худалдан авагчдынхаа нэрийг нууцалсан байна. Борлуулсан техникийн нийт үнэ 10 сая ам.долларт хүрчээ. Хамгийн өндөр үнээр борлуулсан техник гэвэл зөвлөлтийн үеийн нэг шат бүхий баллистик пуужин юм. Энэ пуужинг 345 ам.доллараар борлуулжээ.
Худалдаанд оруулсан техник дотор хамгийн хуучин нь 1920-иод онд ашиглаж байсан хар хөх өнгийн, хагас гинжит машин. Энэ машин хэдийгээр явахгүй ч гаднах төрх байдал нь хадгалагдан үлджээ.