Дэлхий дээрх дөрвөн өргөгч цамхаг тутмын нэг нь Дубайд байдаг
Эрчимтэй хөгжиж байгаа Дубай хотод сүндэрлэж байгаа олон өндөр барилгыг барихын тулд Арабчууд дэлхий дээр хэрэглэж байгаа өргөгч цамхгуудын 24 хувийг хотдоо авчиржээ.
Дубайн далдуу модон хиймэл арал 2.5 Empire State цамхаг дүүргэх хэмжээний элснээс бүтсэн
Дубайн ханхүүгийн тушаалаар бүтээсэн далдуу модон арал нийт 94 сая метр3 элс ашиглажээ.
Харин Empire State цамхаг 37 сая метр3 хэмжээтэй.
Бурж Ал Араб зочид буудлын ашигласан алт 46 265 ширхэг Мона Лизагийн хөрөг бүрхэхэд хангалттай хүрэлцэнэ
Бурж Ал Араб зочид буудал 1790 метр квадрат талбайгаа 24 каратын алтаар бүржээ.
Харин алдарт зохион бүтээгч, уран зураач Леонарда Да Винчигийн Жоконда 0.3869 квадрат метр талбайтай.
Дубайн цагдаа нар “тэнэчихсэн” үнэтэй машин унадаг
Дэлхийн хамгийн гайхамшигтай хот гэдгээ мэдрүүлж, жуулчдын сонирхлыг татах зорилгоор Дубайн цагдаа нар асар үнэтэй машин унадаг.
Тэд 500 мянган долларын үнэтэй Феррари ФФ, 397 мянган долларын үнэтэй Ламборгини Авентадороос эхлээд 1.79 сая долларын үнэтэй Астон Мартин ашиглаж байна.
Хүн амын 85 хувь нь гадаад иргэд
Дубай хотод амьдардаг хүмүүсийн ердөө 10-15 хувь нь Эмиратын иргэн бол үлдсэн 85 хувь нь гадаадын иргэн.
Тэдний дийлэнх нь Энэтхэг, Пакистан, Бангладешаас ирж ажил хийдэг байна.
Дубайд 300 долларын үнэтэй робот тэмээгээр уралддаг
Тэмээн уралдаан хэдэн саяын өртөгтэй тухай мэдээлэл байдаг.
Гэвч яг хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулдаг тухай албан ёсны мэдээлэл байдаггүй.
Өмнөд Ази болон Африкаас олон хүүхэд зөөж эхэлсэн баячуудын зугаа цэнгэлийг хүний эрх зөрчиж байна хэмээн шүүмжлэх болсон юм. Иймд робот тэмээ ашиглах шаардлага тавьжээ. Ингээд мөнгөнд санаа зовдоггүй Дубайчууд унаач хүүхдүүдийн оронд 300-10 000 ам.долларын үнэтэй робот ашигладаг болсон юм.
Бурж Халифад амьдарч байгаа хүн Рамадан сарын үеэр илүү удаан хоол иддэггүй
Дубай хотод амьдарч байгаа иргэд Мусульманчуудын шашны баяр болох Рамадан сарын үеэр өөр өөр цагт хоолоо иддэг.
Учир нь 160 давхар өндөр Бурж Халифагийн 150 давхарт амьдардаг хүний хувьд нар доор байгаа хүмүүсийнхээс удаан жаргадаг юм байна.
Хэрвээ Бурж Халифа Германы Фрайбургт байдаг бол Францын Штрасбургийг харж болох байсан
Бурж Халифа цамхгийг 95 километрийн алсаас харж болно.
Тэгвэл Германы Фрайбург хот Францын Страсбург хотоос 86.4 километрийн зайд байрладаг юм байна.
2013 онд дэлхий даяар арилжсан жинхэнэ алтны наймааны 40 хувь Дубайд ноогдоно
Энэ нь 354 нас бие гүйцсэн заантай тэнцэх хэмжээ юм.
2013 онд Дубайд 70 тэрбум долларын үнэ бүхий алтны наймаа хийгдсэн бөгөөд 2250 тонн жин татжээ.
Африкийн эрэгчин заан 2268-6350 килограмм жин татдаг. Тиймээс хамгийн хүндээр нь буюу 6350 килограммаар тооцож дээрх тоог гаргажээ.
Дубайд цаг агаарыг нь зохицуулдаг хот баригдана
Дубайчууд цаг агаарыг нь зохицуулж болдог хот барихаар төлөвлөжээ.
Энэ хот 4.45 км квадрат талбайтай байх гэнэ. Энэ нь 2.02 км квадрат нутаг дэвсгэртэй Монакогийн гүнт улсаас даруй 2.25 дахин том гэсэн үг юм.
2013 онд Дубайд Шэньжень хотын хүн амаас их жуулчин иржээ
Хурдацтай хөгжсөөр байгаа Дубайд ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр өнгөрсөн онд 11 сая гаруй жуулчин зочид буудлуудад буусан гэсэн тооцоо гарчээ.
Тэгвэл дэлхийд хүн амаараа 12 дугаарт ордог Шэньжень хот 10 сая 357 мянган хүн амтай.
Бурж Ал Араб зочид буудлын 39 хувь нь ашиггүй талбай
Дэлхийн цорын ганц 7 одтой хийгээд өндрөөрөө дөрөвдүгээрт ордог Бурж Ал Араб зочид буудал хүн оруулах гэхээс илүү үзэмжиндээ анхаарч, гурван метр тутмын нэгийг ашиггүй талбай болгожээ.
Гэхдээ энэ зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөөнд нэг хоноход 20 мянган доллар төлөх шаардлагатай. Энэ нь өнөөдрийн монгол төгрөгийн доллартай харьцах ханшаар бодоод үзвэл 37 сая 60 мянган төгрөг буюу 2007 оны Приус 20 маркийн автомашин гурван ширхгийг торохгүй аваад хүсвэл дахиад нэг 1998 оны Приус 10 маркийн автомашин авах мөнгө юм.
Дубайд өдөр бүр 4.5 ширхэг Олимпийн усан сан дүүргэх хэмжээний газрын тос олборлодог
Дубайд өдөрт дунджаар 50-70 мянган торх нефт олборлож байна.
Энэ нь ойролцоогоор 11 мянган метр3 гэсэн үг бөгөөд 4.5 ширхэг Олимпийн усан санг хангалттай дүүргэнэ. Гэхдээ энэ бол тийм ч их тоо биш бөгөөд Дубайчууд 1990-ээд онд газрын тос ид олборлодог байхдаа өдөрт 400 мянган торх олборлож байжээ.
Дубайн дөрвөн тэрбумтны хөрөнгө Гондурасын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү
Олон улсын валютын сангаас мэдээлснээр Гондурасын дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 18.8 тэрбум доллар.
Тэгвэл Дубайн иргэн гэж бүртгүүлсэн дөрвөн тэрбумтан болох Абдул Азиз Ал Гурайр, Мажид Ал Футтайм, Халаф Ал Хабтур, Абдулла Ал Футтайм нарын нийт хөрөнгө Форбес сэтгүүлд бичсэнээр 18.7 тэрбум доллартай тэнцэж байна.
Эх сурвалж: http://www.businessinsider.com/