-Сайдууд хаана явна вэ?-
Ерөнхий сайд Н.Алтанхуяг- Энэ сарын 18-21-нд Хэнтий аймгийн Дадал суманд болсон “Алтаргана” наадмын нээлтэд оролцсон Гүйцэтгэх засаглалын тэргүүн цаашаа Дорнод аймгаар орж, тус аймгийн төвийг Улаанбаатартай холбох хатуу хучилттай замын ажлын явцтай танилцаад энэ долоо хоногт Улаанбаатарт иржээ. Ирэх сарын 20-доор Халх голын Ялалтын 75 жилийн ой болно. Ялалтын баярын ойг Засгийн газар ёслол төгөлдөр тэмдэглэх юм. Энэ ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэхээ мэдэгдсэн. Ерөнхий сайд замын ажлыг шуурхайлахыг тус аймгийн Засаг даргад үүрэг болголоо.
Шадар сайд Д.Тэрбишдагва- Ажлаа хийж байгаа.
1. БШУ-ы сайд Л.Гантөмөр-Амарч байгаа. Боловсролын салбарын ажил наймдугаар сард идэвхждэг учир сайд нь ирэх долоо хоногт ажилдаа орох гэнэ.
2. Эрүүл мэндийн сайд С.Удвал-Хүүхдийн эмнэлэгт сэхээний эмч дутагдалтай байна. Сайд нь энэ талаар анхаарал тавьж байгаа эсэхийг мэдэхгүй, Н.Удвал сайд амралтаа авчээ.
3. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав- Тэрбээр энэ долоо хоногт говийн аймгуудад ажилласан бөгөөд энэ ажил нь Өмнөговь аймгаар дуусаж байна.
4.ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл- Ажлаа хийж байгаа.
5. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ- Долдугаар сарын 25-наас эхлэн Өмнөговь аймаг руу явж, хоёр хоног ажиллана. Ээлжийн амралтаа аваагүй.
6. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ- Тэрбээр ээлжийн амралтаа аваагүй бөгөөд өчигдөр гадаад руу явжээ.
7. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан- Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай, Булган аймагт ажиллаж орон нутгийн бүтээн байгуулалт, шинэ сум төслийн хэрэгжилттэй танилцаж явна.
8. Сангийн сайд Ч.Улаан-Дорнод аймагт амарч байна.
9. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр- Эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байна. Албан ёсоор амралтаа аваагүй.
10. Гадаад харилцааны сайд Л.Болд- Түүний урилгаар манай улсад Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд айлчилж байна. Л.Болд сайд зочин угтаж, үдэхийн хажуугаар өөрийн сонгогдсон тойрог болох Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, тус дүүрэгт явагдаж буй ажлын явцтай танилцаад завгүй.
11. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун- Ээлжийн амралтаа аваагүй байна. Тэрээр жилийн жилд ээлжийн амралт авдаггүй гэж Ажлын албаныхан нь тодотгов. УИХ-ын чуулган өндөрлөсөн тул С.Оюун сайд яамны ажилдаа гол анхаарлаа хандуулж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Увс нуурын ай сав газарт ажиллажээ. Удахгүй Хөвсгөл аймгийг зорьж, тус аймаг дахь тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагаатай танилцах гэнэ. УИХ-ын намрын чуулганаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн өргөн барина. Иймд энэ талаарх хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулахаар болжээ.
12. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин- Ээлжийн амралтаа аваагүй байна. Хаврын чуулганаар хэлэлцсэн ч батлаагүй болон намрын чуулганаар хэлэлцүүлэх зарим хуулийн төслүүдийг боловсруулах Ажлын хэсгүүд тус яамны дэргэд байгуулагдан ажиллаж байгаа аж.
13. Уул уурхайн сайд Д.Ганхуяг- Архангай аймагт амарч байна. Тэрээр энэ сарын 17-нд амралтаа авчээ. Ирэх долооо хоногийн даваа гарагт буюу 28-нд ажилдаа эргэн орох болжээ.
14. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж- Сайдын ажлаа хүлээж аваад сар гаруй болж буй тэрбээр ажлаа хийж байна.
15. Зам тээврийн яам А.Гансүх- Орон нутаг дахь замын бүтээн байгуулалттай танилцах ажлаа үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ амралтын өдрүүдэд Хөвсгөл, Дорнод аймагт ажиллах гэнэ.
16. Эрчим хүчний яам М.Сономпил-Ажлаа хийж байгаа.