Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд манай оронд айлчилж байна. Өнөөдөр түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ярьсан эхний сэдэв бол Монгол Улс Канадын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад анх удаа багтсан тухай байжээ.
Тодруулбал, тус улсын Засгийн газар хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор таван жил тутам 20-25 улсыг сонгон, хөгжлийн тусламж үзүүлдэг байна.
Канадын Засгийн газраас 2014-2019 онд хөгжлийн тусламж үзүүлэн, хамтран ажиллахаар сонгосон 25 орныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан бөгөөд тус жагсаалтад Монгол Улс анх удаа сонгогджээ.
Жагсаалтад багтсан орнуудад Канадын Засгийн газар жил бүр баталдаг гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийнхаа дийлэнхийг зориулдаг байна. 2013 онд тус улсаас гадаад оронд үзүүлсэн нийт тусламж болох 5.2 тэрбум ам.долларын 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авчээ.
Харин энэ удаагийн жагсаалтад багтсан 25 орон Канадын Засгийн газраас ирэх 5 жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн нийт тусламжийн 90 орчим хувийг авах аж.
2014 онд баталсан 25 улсын жагсаалтад Ази тивээс дараах улсууд багтжээ.
1. Афганистан
2. Бангладеш
3. Индонез /шинээр нэмэгдсэн/
4. Монгол Улс /шинээр нэмэгдсэн/
5. Мьянмар /шинээр нэмэгдсэн/
6. Филиппин /шинээр нэмэгдсэн/
7. Вьетнам
Уулзалтын үеэр харилцан санал солилцсон дараагийн сэдэв нь хоёр орны харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа байсан. Монгол, Канад улсууд өргөн уудам газар нутаг, харьцангуй цөөн хүн ам, уур амьсгал, хөрсний бүтэц зэрэг олон ижил талтай. Эдгээр нь харилцан ашигтай хамтрахад хамгийн том давуу тал болохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тодотгожээ.
Мөн монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал хүйтэн уур амьсгалтай Канадад Монголоос нийлүүлж болох хамгийн боломжтой экспорт хэмээн санал болгосон байна.
Сайд Рассэл энэ боломжийг ажил хэрэг болгох хэрэгтэй гээд ноолууран бүтээгдэхүүн ч худалдан авах боломж бүрэн бий гэжээ.
“Чингис” бондын санхүүжилтээр баригдаж буй хурдны замын технологид канад стандарт авахаар болсон. Мөн канад технологийн карказан барилга брэнд үйлдвэрлэл болсон. Ийм технологийн орон сууцны хорооллыг хамтран байгуулах саналыг манай талаас тавьжээ.
Цаашлаад гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, газар доорх байгууламжийн бүтээн байгуулалт, барилга, замын стандартдаа канад технологи нутагшуулахад хамтран ажиллах хүсэлтэй буйгаа уузалтын үеэр илэрхийлсэн аж.