Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан мягмар гаригт Брюссель хотод эхэлсэн.
Энэ үеэр ОХУ-ын эсрэг одоогоор шинэ хориг арга хэмжээ авахгүй хэмээн шийдвэрлэсэн гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон хэлжээ.
Энэ сарын 17-нд Украины зүүн бүс нутагт Малайзын Боинг 777 онгоц сүйрсний дараа ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар хуралдаж байгаа нь энэ юм.
Сануулахад энэ сарын 16-нд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Украины салан тусгаарлагчдад материал, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй ОХУ-ын компаниуд, улстөрчдийн эсрэг хар жагсаалтыг өргөтгөх шийдвэрт хүрсэн юм.
Герман, Франц, Их Британи зэрэг улсууд хэрэв ОХУ Боинг 777 онгоцны ослыг мөрдөн шалгах олон улсын багийнханд саад учруулвал Москва сөрөг үр дагавар хүлээнэ гэж мэдэгдсэн байна.