Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийн манай улсад хийсэн айлчлал өчигдөр өндөрлөлөө. Тэрээр Гадаад хэргийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзсан юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийсэн ажлын айлчлалаа дөнгөж өндөрлөж ирээд байхад нь Канад Улсын Гадаад хэргийн сайд бараалхсан юм.
Төрийн бус байгууллагыг чадавхижуулах талаар Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байхад эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх тухай яриагаар тэдний уулзалт эхэлсэн юм.
Мөн Монгол Улс, Канад Улс хоёр Төрийн албаны шинэчлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ эхлүүлснийг сайшаан тэмдэглэв.
Энэ үеэр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцжээ. Энэ удаагийн айлчлал тус улсын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй анхны айлчлал юм.
Ямартаа ч манай улс Канадаас хөгжлийн албан ёсны тусламж авах орнуудын жагсаалтад анх удаа орлоо. Ингэснээр чухам хэдий хэмжээний тусламжийг, ямар шалгуураар авах нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл 40 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
2013 оны эцсийн байдлаар манай улс Канадад 135.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортод гаргаж, 80.3 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөөмж, тэдгээрийн эд анги зэрэг бүтээгдэхүүн импортоор авчээ.
2013 оны 10 дугаар сарын байдлаар 1990 оноос хойш Монгол Улсад Канадын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 136 компани үйл ажиллагаа явуулж, манай улсад орсон хөрөнгө оруулалтын 3.53% буюу 498.05 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулсан гадны орнуудаас 6 дугаарт бичигдэж байна.
Канадын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл
-Геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 89.15%,
-Банк, санхүүгийн салбарт 1.76%,
-Худалдаа, нийтийн хоолны салбарт 8.2%-ийн хөрөнгө оруулалт тус тус ногдож байна.