Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихаа больсон гэж хэлснийг Associated Press дамжууллаа.
"Өмнө нь би Ерөнхийлөгч Обаматай утсаар шууд ярьдаг байсан. Гэтэл Сирийн асуудлаар хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа учир одоо манай гадаад хэргийн сайдууд өөр харилцдаг болсон" гэж Эрдоган хэлсэн байна.
Вашингтон, Анкарагийн хоорондох хурцадмал байдал АНУ Туркийн удирдагчийн хүссэнээр Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулаагүйгээс үүдсэн юм.
Үүнээс гадна Израиль Газын зурваст хоёр долоо хоногийн турш цэргийн ажиллагаа явуулж байгааг Эрдоган буруушааж, энэ үйлдлийг терроризм, аллага хэмээн нэрлэж, АНУ Израилийг дэмждэг гэснээс хойш Вашингтонтой үүсгэсэн дотно харрилцаа нь илт муудсан юм.