Энэ оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт цагдаагийн алба хаагчтай холбоотой 365 гомдол, мэдээлэл иржээ.
Эдгээрээс 332 гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн бөгөөд 33 гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Ирсэн гомдол, мэдээллийн дагуу буруутай үйлдэл нь тогтоогдсон 84 алба хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулж, 16 алба хаагчид харьяаллын дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн байна.
Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлыг урьд оны мөн үетэй харьцуулахад 109
буюу 42,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүлээн авсан гомдол мэдээллийг зөрчлийн төрлөөр нь хуваавал,
Дээрх гомдол, мэдээлэлд 388 цагдаагийн алба хаагч холбогдон шалгагдсанаас
337 нь офицер, 51 нь ахлагч байна.
Сэлэнгэ болон Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол бусад нэгжүүдээсээ олон иржээ.