Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоос Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан Алжирын агаарын тээврийн компанийн онгоц өчигдөр хөөрснөөсөө хойш 50 минутын дараа холбоо тасарсан.
Үүний дараа орон нутгийн хэвлэлүүд тус онгоцыг Нигер улсын нийслэлийн ойролцоо осолдсон хэмээн мэдээлж байв.
Тэгвэл зорчигч тээврийн Air Algerie онгоцны хэлтэрхийг Мали улсын хойд хэсгээс олсон хэмээн тус улсын ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта мэдэгдсэнийг Reuters дамжууллаа. Онгоцны хэлтэрхийнүүд Агельхок болон Кидаль уулсын хооронд олдсон байна.
Онгоцонд 110 зорчигч, багийн зургаан гишүүн явсан аж. Зорчигчдын дунд 51 франц, Буркина-Фасо улсын 24 иргэн, 8 ливан, 4 алжир, Люксембург улсын хоёр иргэн, нэг бельги, нэг швейцарь, нэг нигер, нэг камерун, нэг украин, нэг румын хүн явсан ба багийн бүх гишүүд Испанчууд байсан гэнэ.
Буркина Фасо улс дахь Air Algerie компанийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар зорчигчдын ихэнх нь дамжин өнгөрөх нислэгээр зорчиж явжээ.