Украин улсын ерөнхий сайд Арсений Яценюк өчигдрийн парламентийн чуулганы үеэр огцорч буйгаа мэдэгджээ.
Энэ жилийн хоёрдугаар сард Украин улсад төрийн эргэлт гарч шинэ Засгийн газар байгуулсны дараа "Европын сонголт" хэмээн парламентын эвсэл байгуулсан юм. Харин тус эвслийг цуцлах шийдвэрийг парламентын дарга Александр Турчинов өчигдөр зарлажээ. Тус эвслийг цуцлах санаачлагыг "Удар" болон "Свобода" намынхан гаргасан юм. Энэ шийдвэрээ улс төрийн шалтгаанаар гаргасан. Тэдний үзэж буйгаар парламентын одоогийн гишүүд Украины нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй гэсэн юм.
“Европын сонголт” парламентын эвсэл татан буугдах болсны дараа Яценюк ийнхүү мэдэгджээ. "Шинэ эвсэл байхгүй бол ерөнхий сайд болон Засгийн газар огцрох ёстой" гэж тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн Украины парламентын өчигдрийн чуулганаар цэрэг, цагдаа, багш нарт чиглэсэн нийгмийн халамжийн хуулийн төслийг дэмжихгүй байгаа нь үнэхээр байж боломгүй зүйл гэсэн юм. Үүний үр дагавар улс оронд хүндээр нөлөөлнө гэдгийг нэмж хэлжээ.
Украины хуулийн дагуу ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүхэлдээ огцрох аж. Верховная Рада буюу Украины парламент Яценюкийн хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Шинэ Засгийн газар байгуулах хүртэл хуучин Засгийн газар үүргээ биелүүлэх юм.