Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнжид амьдардаг иргэн Б-гийн хуучин байшингийн сууринаас их хэмжээний зоос, мөнгөн ембүү олджээ.
Вааранд хийсэн зоос байшингийнх нь доороос гарч ирсэн гэнэ. Уг олдворыг хуулийн дагуу холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр зоос нь Хятад улсын худалдаа наймаанд ашиглаж байсан ёншхойд байж болзошгүй гэдгийг албаныхан хэлсэн байна.
261 ширхэг зоос болон мөнгөн ембүүг хэдий үеийнх болохыг нь тогтоосон бөгөөд холбогдох мэргэжилтнүүд нь энэ талаар ирэх даваа гаригт мэдээлнэ гэв.
Иргэний тухай хуульд зааснаар олдсон үнэт зүйлсийг нь үнэлээд 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог юм байна.
Б.Бямба