Украинд болж буй нөхцөл байдалтай холбогдуулан Канад улсын зүгээс ОХУ-ын 10 компани, банкны эсрэг шинэ хориг тавьжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер мэдээлсэн юм.
Түүний хэлснээр шинэ хориг ОХУ-ын цэрэг-аж үйлдвэр, санхүү, эрчим хүчний салбарын томоохон компаниудыг хамрах аж.
Канадын хоригт өртсөн компани, банкуудыг дурдвал "Внешэкономбанк", "Газпромбанк" машин үйлдвэрлэлийн "Базальт" компани, "Алмаз-Антей", "Калашников", цахим технологийн КРЭТ болон “Созвездие” компаниуд оржээ.
Үүнээс гадна Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Ард улсын найман улс төрчид хориг тавьжээ. Эдгээр нь Донецкийн Ерөнхий сайд Александр Бородай, Шадар сайдууд Александр Калюсский, Владимир Антюфеев, Луганскийн Ерөнхий сайд Марат Баширов болон түүний орлогч Василий Никитин зэрэг хүмүүс багтжээ.
Эдгээр хүмүүст эдийн засгийн болон визний хязгаарлалт хийжээ.
Канад ОХУ-ын эсрэг энэ оны тавдугаар сарын эхээр анх удаа хориг арга хэмжээ авч байсан юм. Тухайн үед Оросын 16 компани, банк хоригт багтсан. Үүний дараа тус жагсаалтыг хэд хэдэн удаа өргөжүүлсэн юм. Одоогийн байдлаар ОХУ-ын эсрэг Канадаас авсан хоригийн жагсаалтад 110 хувь хүн болон аж ахуйн нэгжүүд багтжээ.
ОХУ-ын эсрэг өөр хэн хориг тавих вэ?
Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан энэ мягмар гаригт Брюссель хотод болсон.
Энэ үеэр ОХУ-ын эсрэг томоохон, шинэ хориг арга хэмжээ авахгүй ч ОХУ-ын компаниуд, улстөрчдийн эсрэг хар жагсаалтыг өргөтгөх шийдвэрт хүрсэн юм. Тус жагсаалтыг өнөөдөр нийтлэх аж.
Түүнчлэн Япон улс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар ОХУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар ЕХ-ноос батлах шинэ жагсаалт гарсны дараа Япон шийдвэрээ гаргах аж.