“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын хэргийг өнгөрсөн зургадугаар сард прокурорын газраас шүүхэд шилжүүлээд байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн шүүх хурал товлогдсон байсан ч ирэх сар хүртэл хойшлогджээ.
Учир нь шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хэргийг сануулбал, “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла менежер Хиларион, Кристобал нартай хамтран 2007-2011 онуудад татварын тайлан тооцоог Монгол Улсын Татварын ерөнхий газарт тайлагнахдаа борлуулалтын орлого болон татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд өөрчилсөн. Мөн татвараас зайлхсийж, 84 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Б.Заяа