Монголын эдийн засаг сүүлийн гурван жилд дараалан хоёр оронтой тоогоор өслөө. Яах аргагүй амжилт. Харин одоо эдийн засгийн өсөлт саармагжих тийшээ хандах болсныг судлаачид, олон улсын байгууллагынхан хэлэх боллоо. Олон улсын байгууллагынхан Монголын эдийн засгийн өсөлтийг нэг оронтой тоонд байхаар төсөөлсөн. Харин Засгийн газар энэ онд улсын эдийн засаг бүр 14.5 хувиар өснө хэмээн харж буй. Мэдээж, улс төр талаас нь харвал засаг барьж байгаа нам улсынхаа эдийн засгийг үргэлж л хоёр оронтой тоогоор өсгөхийг зорино. Харин бодит байдалд эдийн засаг тийм ч амаргүй байна.
Байдал энэ янзаар үргэлжилбэл, төв банкны хувьд нэг л сонголт үлдэнэ. Тэр нь эдийн засагтаа тогтвортой байдлыг хадгалж үлдэх.
Өнгөрсөн онд ч бас нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн хэдий ч Монголбанкныхан эдийн засагт “амь тариа” хийсээр оны эцсээр хоёр оронтой тооны өсөлтийг хадгалж чадсан. Харин энэ удаад ам.доллар орж ирэх нь багассан учраас зах зээлд “амь тариа” хийж, мөнгө нийлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд бэрхшээлтэй байгаа юм. Хэрвээ доллар хангалтгүй байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл, төгрөгийн ханш улам суларч, инфляци өснө. Мөн төгрөгийн ханшийн сулралтай холбоотойгоор компани, аж ахуйн нэгжүүд хүндрэлд орж, ажлын байрны алдагдал бий болох эрсдэлтэй болжээ. Тиймээс төв банкны зүгээс зах зээлд өнгөрсөн жилийнх шиг ахиу мөнгө нийлүүлэх боломжгүй байгаа юм.
Байдал энэ янзаар үргэлжилбэл, төв банкны хувьд нэг л сонголт үлдэнэ. Тэр нь эдийн засагтаа тогтвортой байдлыг хадгалж үлдэх. Эдийн засгийн өсөлтийн талаар нэг хэсэгтээ мартахаас өөр сонголтгүй болно гэсэн үг. Магадгүй 8 эсвэл 9 хувийн эдийн засгийн өсөлттэй, нам дор инфляцитай байж чадвал төв банкны хувьд амжилт болно. Харин улстөрчдийн хувьд гурван жилийн турш өндөр байсан эдийн засгийн өсөлтийг унагасан хэрэгт унах болов уу. 16 жилийн дараа анх удаа засаг барьж буй шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дордуулсан гэх “яланд” унана. Цааш цаашдаа тогтмол засгийн эрхэнд гарахын төлөө тэмцэж буй намын хувьд энэ нь хүндхэн цохилт болох нь лавтай.
Тогтвортой байдал уу, эдийн засгийн өсөлт үү гэх хоёр сонголт ийнхүү бидний өмнө тулгараад байгаа юм. Мэдээж гол “түлхүүр” улстөрчдийн гарт бий. Тэд үлдэж буй хугацаанд зөв бодлого хэрэгжүүлж, ам.доллар “даллаж” чадвал Төв банк эдийн засгийн өсөлтийг тэтгэх бодлогоо үргэлжлүүлсээр байх болно.
Яахав дээ, гурван жилийн турш өндөр өсөлттэй байсан эдийн засаг нэг удаадаа арай бага хувиар л өсөх биз. Тэрний дараагийн жилээс магадгүй эргээд л өндөр хувиар өснө хэмээн өөдрөгөөр таамаглаж болох.
Харин энэ янзаар доллар орж ирэхгүй байвал бодлогын хүүг чангаруулж, төгрөгийн нийлүүлэлтийг багасгахаас өөр аргагүй. Ингэснээр долларын ханшийг бууруулж, инфляцийг нам дор төвшинд аваачих боломжтой. Дээрээс нь илүү олон ажлын байраа алдаж, эдийн засгийн гүн хямрал руу унахаас сэрэмжилнэ.
Яахав дээ, гурван жилийн турш өндөр өсөлттэй байсан эдийн засаг нэг удаадаа арай бага хувиар л өсөх биз. Тэрний дараагийн жилээс магадгүй эргээд л өндөр хувиар өснө хэмээн өөдрөгөөр таамаглаж болох. “Ази, Европын зарим улс жилийн эдийн засгийн өсөлтөө арайчүү гурван хувьд хүргэчихвэл бөөн баяр, бахдал болж байхад манайх нэг удаадаа есөн хувиар өсөхөд юу нь болох байх билээ” хэмээн өөрсдийгөө тайвшруулсан ч болно. Гэхдээ эцсийн дүндээ монгол шиг шинэ тутам хөгжиж буй, олон улсын анхаарлын төвд байгаа улсын хувьд эдийн засгийн өсөлтийн хурдаа алдана гэдэг маш том “ухралт” болно. Монголчууд өөрсдийгөө тайвшруулж болох ч олон улсын хөрөнгө оруулагчид тэгж харахгүй. Энэ улсын эдийн засаг муудлаа л гэж бодно.
Тэглээ гээд яах билээ. Улстөрчид, бодлого боловсруулагчид олигтой байж чадахгүй бол эдийн засгийн өсөлтийг “золиосолж”, ард түмний дундаж амьдралыг хамгаалахаас өөр арга байхгүй.
Л.Дэлгэр