Украины зүүн бүст осолдсон Малайзын Боинг 777 онгоцны ослоор амиа алдсан 74 зорчигчийн цогцсыг өнөөдөр Нидерландад хүргэж ирсэн хэмээн BBC мэдээллээ. Нидерланд, Австралийн нисэх хүчний цэргийн тээврийн хоёр нисэх онгоц Эйндховений онгоцны буудалд газарджээ. Цогцоснуудыг тэндээс шууд Хилверсум дахь цэргийн бааз руу илгээх аж. Энд хохирогчдыг таних үйл явц явагдах юм.
Украины Харьков хот руу үлдсэн цогцсыг авчрахаар дээрх хоёр онгоц буцан явах бөгөөд өнөөдөр үдээс хойш Нидерландад эргэн ирнэ хэмээн албаны хүмүүс мэдээлж байна.
Үүнээс гадна зарим цогцос Донецкийн бүс нутагт онгоцны нурангин дор хэвээр байгаа гэнэ. Зорчигчдын цогцсыг таних үйл явц хэдэн долоо хоног, хэдэн сараар ч үргэлжилж магадгүй хэмээн Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте хэлсэн юм.
Эргэн сануулахад, амиа алдсан зорчигчдын эхний цогцоснуудыг өнгөрсөн лхагва гарагт тээвэрлэсэн. Тухайн үед Нидерландын хаан Виллем-Александер, түүний эхнэр Максима, Ерөнхий сайд Марк Рютте болон бусад улс орны төлөөлөгчид онгоцны буудалд тосон авч, хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн юм.
Амстердамаас Куала Лампурыг чиглэсэн Малайзын зорчигч тээврийн онгоц энэ сарын 17-нд Украины зүүн хэсэгт осолдсон.
Онгоцонд 283 зорчигч, нисэх багийн 15 гишүүн байсан аж. Зорчигчдын дийлэнх буюу 193 нь Нидерландчууд байсан юм. Иймээс тус ослыг мөрдөн шалгах, цогцос таних зэрэг ажлуудыг Нидерландын тал удирдан хийж байгаа юм.