Биатлон нь цанаар гулгаж, тодорхой байг буугаар онох тэмцээн бөгөөд зөвхөн өвөл зохион байгуулдаг. Харин танкаар биатлон зохион байгуулаах санааг хамгийн анх ОХУ-д гаргасан байна. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Хятад, Ангол, Венесуэл, Энэтхэг, Монгол болон Сербийн баг Москва орчмын Алабино сууринд байрлаж эхэллээ хэмээн Оросын “Вести” сонинд мэдээллээ.
Танкийн биатлоны олон улсын хэсэгт 12 орны баг оролцох юм байна. Уламжлалт багууд болох Армени, Казахстан, Беларусь болон Оросын багуудаас гадна Киргиз, Кувейт, Ангол, Венесуэл, Энэтхэг, Монгол, Серби, Хятадаас ирсэн танкчид оролцоно. 20 орчим орон ажиглагчаа илгээжээ. Харин НАТО-гийн төлөөлөгчид тэмцээнд оролцоно гэж мэдэгдэж байсан ч татгалзсан аж.
Танкийн биатлоны замыг энэ жил нэлээд хүндрүүлж, долоон километрээр уртасгажээ. Мөн бэрхшээл саад ч нэмэгдээд байгаа юм. Орон бүр дөрвөн баг оролцуулна. Бүгд оросын Т-72 танкаар байг онох юм. Мөн зөвхөн хятадын танкчид өөрийн техникээ ашиглана. Экипажийн хамт Алабино сууринд инженер-техникийн ажилтнууд ч цугларчээ.
Долдугаар сарын 26-ны өдөр биатлонд оролцогчид талбайд гарч, багууд ямар өнгөтэй тэмцээнд оролцох, гараанд гарах дугаар зэргийг тодорхойлно. Олон улсын энэ тэмцээн наймдугаар сарын 4-16-ны хооронд болох юм байна.