Амстердамаас Куала Лампурыг чиглэсэн Малайзын зорчигч тээврийн онгоц энэ сарын 17-нд Украины зүүн хэсэгт осолдсон. Үүнээс хойш Малайзад эсэргүүцлийн жагсаал бараг өдөр бүр гарах болжээ.
Тус жагсаалыг зохион байгуулагч залуус Малайз улс дахь Орос, Украины Элчин сайдын яамдын ойролцоо жагсаж байна. Тэд хэргийн үнэн мөнийг олоход туслалцаа үзүүлэхийг Москва, Киев, НҮБ-аас хүсч байгаа юм.
Өнгөрсөн лхагва гаригт хар футболк өмссөн 120 гаруй хүн "# justice4MH17” гэсэн уриа, лоозон барьж, парламентын гадаа жагссан. Ийм байдлаар хохирогчдын гэр бүл, ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.
Малайзын агаарын тээврийн компанийн хувь заяа
Малайзын агаарын тээврийн компанийн хувь заяа хүнд нөхцөл байдалд байна. Тус компани улсын үндэсний бахархал байсан тул мөнгөн тэмдэгт дээр онгоцны зураг хүртэл байдаг аж. Гэхдээ долдугаар сарын 17-ноос хойш тус компанийн хувьцаа огцом унасан. Өнгөрсөн гуравдугаар сард Боинг онгоц ор сураггүй алга болсон нь ч нөлөөлж байна.
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг, төрийн өмчит Khazanah Nasional компани “Malaysia Airlines”-ийг хувьчлах цаг хэдийнэ болсон гэжээ.
Тус брэнд зах зээлээс ийнхүү шахагдаж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Хэдий эрсдэлтэй ч Малайзчууд үндэсний компаниараа цаашид ч зорчиход бэлэн байгаа гэнэ.