БНХАУ-ын мужуудын засаг захиргаа болон компаниудын нийт өр ДНБ-нийх нь 250 хувиас давсан тухай Financial Times мэдээллээ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, санхүүгийн хямралаас зайлсхийх гэсэн тус улсын засаг захиргааны эрмэлзлийг ийм байдал үгүй хийж байгаа бололтой.
Их хэмжээний өр гэхээс илүүтэй түүний хурдацтай өсөлт мэргэжилтнүүдийн сэтгэлийг ихэд зовоож байгаа гэнэ. 2008 онд Хятадын өр ДНБ-ий 147 хувьтай тэнцсэн хэмээн “Standard Chartered” банк үзжээ. Гэтэл дөрөвхөн жилийн дотор 251 хувь болтлоо өссөн нь хөрөнгийг үр ашиггүй зарцуулсны нэг жишээ. Харин үүний гол нотолгоо нь шинээр баригдсан хот бөгөөд тэнд хүмүүс бараг амьдардаггүй. Ингээд зогсохгүй үйлдвэрлэлийн илүүдэл бараа бүтээгдэхүүн их байгаа юм.
БНХАУ-тай харьцуулахад өрийн хэмжээ илүү өндөр орнууд бий. Жишээ нь АНУ-ын өр ДНБ-ий 260 хувьтай тэнцдэг. Их Британийх 277 хувьтай тэнцдэг бол Японых бүр 415 хувьтай аж. Гэхдээ эдгээр орнуудын өр аажмаар өсдөг төдийгүй Хятадтай харьцуулахад хөгжиж байгаа орон бус хөгжингүй орнууд юм.
Зээл олголтыг удаашруулах хэрэгтэй гэдгийг хятадын засаг захиргааныхан ойлгож “удаан хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс эдийн засгийн өсөлтөөс татгалзахад бэлэн” байгаа бололтой хэмээн Олон улсын валютын сангийн Ази-Номхон далайн салбар хариуцсан захирал Чан Гюн Ри мэдээллээ.
“Moody's” олон улсын үнэлгээний байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар орон нутгийн засаг захиргааны өрийн хэмжээ өссөн нь тус улсын эдийн засагт бүхэлдээ сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Юутай ч эдийн засгийн хөгжил үргэлжлэх ч нэлээд удаашрана, 2014 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.5 хувь, харин 2015 онд долоон хувьтай тэнцэнэ.