Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё болж дууслаа.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж барилдаж uwatedashinage мэхээр давснаар 30 дахь удаагаа түрүүллээ. Түүний өмнө 32 түрүүлсэн Тайхо, 31 түрүүлсэн Чеонофүжи аварга нар байгаа юм байна.
Харин 71 дахь ёкозуна Какарю М.Ананд озеки Кисеносатотой барилдаж давснаар Нагоя башёг 11 даваа, 4 унаатайгаар өндөрлүүлж байна.
Мөн тэргүүлэгчийн эгнээнд явж байсан озеки Котошогекү секиваки Гоёодотой барилдаж ёрокири мэхээр унасан 12 даваа 3 унаатай болж байна. 14 башё дараалж секивака цолтой байсан Гоёодо озеки цолтой болж магадгүй болж байна.