Дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай байдаг.
Энэхүү өдрүүд нь жил бүхэн өөрийн гэсэн өвөрмөц уриатай байдаг бөгөөд энэ жил “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд нярай хүүхдийг зөв хооллосноор тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт, хөгжлийг, улмаар тэдний амьдрах чадварыг сайжруулахад оршиж байгаа юм.
Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг ажээ.
Үүний зэрэгцээ 6 – 23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллолсон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас барах магадлал хүүхэд 56, 12-23 сартай хүүхдийн 23 хувиар тус тус өсдөг байна.
Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3% нь ямар нэгэн хэмжээгээр эхийн сүүгээр хооллодог байна. Гэсэн ч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо төдийлөн ахицтай буурахгүй байгаа учир хүүхдийг эхийн сүүгээр хооллоход анхаарлаа хандуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ.
Эхийн сүүний ач тус
Хүүхдэд:
• Хүүхдэд юугаар ч сольшгүй хоол болж тэдний өсөлт, хөгжлийг хангана.
• Халдварт өртөх эрсдлийг бууруулна.
• Хүүхдийн уураг тархины хөгжлийг түргэтгэж ухаантай болгоно.
• Хүүхдийн сэргэлэн цовоо өсөж хөгжихөд дэмжлэг болно.
• Харшилд өртөхийг багасгана.
• Эрт хэлд, хөлд орно.
Эхэд:
• Төрсний дараа умайн агшилтыг сайжруулснаар цус алдалтыг бууруулна.
• Өндгөвч, хөхний хавдар өвчнөөс тодорхой хувиар сэргийлнэ.
• Төрсний дараах эхний саруудад жирэмслэлтээс хамгаалах боломжийг олгоно.
• Эх, үрийн холбоо сайжирна.
• Сэтгэл зовинох, айх, цочрохыг багасгана.
• Хүүхдээ хооллох эдийн засгийн хэмнэлттэй тохиромжтой арга болж өгдөг.