Энэ оны дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын Sewol онгоцны осол тус улсын түүхэн дэх, далайн хамгийн том ослуудын нэг болсон. 473 зорчигч тээвэрлэн явсан Sewol усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын эрэгт живсэн юм.
Ослын улмаас 294 хүн амь насаа алдсаны ихэнх нь хүүхдүүд. Түүнчлэн 10 хүн одоог хүртэл сураггүй хэвээр байна.
Тэгвэл тус ослоос амьд гарсан сурагчид өнөөдөр анх удаа болох шүүх хуралд мэдүүлэг өгөх аж.
Хөлгийн багийн ахмад болон бусад гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгасан бол үлдсэн 11 гишүүнийг ажил үүргээ хайхрамжгүй биелүүлсэн, далайн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Өдгөө 69 настай, онгоцны ахмад Ли Жун Сеок болон өөр гурван гишүүнд хамгийн хүнд ял оноох магадлалтай аж.