БНСУ-ын томоохон компанийн нэг KEPCO манай улсад цахилгаан станц барих болсныг koreatimes.co.kr цахим хуудас дамжуулжээ.
Тус компанийн болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногийн эцсээр санамж бичигт гарын үсэг зурсан байна. Талууд гурван сарын дараа хамтран ажиллах, эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийн талаар зөвшилцөх гэнэ.
Энэ талаар KEPCO компани “Монголын эрчим хүчний салбарт нэвтрэх чухал ач холбогдолтой санамж бичиг байгууллаа. Мөн бусад төсөлд хамтран ажиллах боломж олгох юм” хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Хоёр тал гэрээгээ хэзээ байгуулах, барилгын ажлыг ямар хугацаанд эхлүүлэх нь тодорхой бус байгаа аж.
Гэхдээ KEPCOгийн зүгээс станцын ТЭЗҮ-ийг удахгүй хийж эхэлнэ, гэрээ байгуулах хугацааг товлон хэлэх боломжгүй байна хэмээн мэдэгдсэн байна. Дээрх станц нь 200 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд тэнд чулуужсан түлш ашиглах бололтой.
Дашрамд дурдахад, KEPCO нь станцын барилга үйлдвэрлэлээр дэлхийд зургадугаарт ордог байна. Мөн цөмийн станц нийт 40 орчмыг барьсан туршлагатай аж.
Ц.Болор