Уржигдар орой орсон аадар бороо, түр зуурын хүчтэй шуурганы улмаас нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд нэлээд хэдэн дуудлага иржээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIX хороонд айлын байшингийн дээвэр хуурсан бол мөн дүүргийн XII хороонд барьж байгаа гарашийн дээвэр хуурсан дуудлага 22.00 цагийн үед иржээ.
Араас нь Сүхбаатар дүүргийн нутаг 61-ийн гармын ойролцоо байрладаг хоёр айлын гэр нурсан байна. Түүнчлэн тус газрын ойролцоо хураалттай мод нурж, машин дээр унасан осол гарсан бол Хандгайтын зусланд гарашийн дээвэр нурж, айлын гэр дээр унажээ.
Харин Хан-Уул дүүрэг буюу Нисэхэд хүчтэй шуурга шуурч, хэд хэдэн айлын дээвэр хуурсан зэрэг дуудлагууд 22.00-23.00 цагийн үед ирсэн байна. Азаар дээрх осолд хүн өртөөгүй бөгөөд тухайн дүүргийн онцгой байдлын аврагчид газар дээр нь шуурхай ажиллажээ.
Налайх дүүрэгт мөн аянга цахилгаантай бороо 14.00 цагийн үед орсон байна. Энэ үеэр тус дүүргийн III хорооны иргэн 28 настай залуу аянганд цохиулж, амиа алдсан хэрэг гарлаа. Түүнчлэн тус дүүрэгт гэртээ гурвуул байсан 6-13 насны хүүхдүүд мөн аянганд өртөж, гар, хөл нь түлэгджээ.
Б.Бямба