Монгол Улсад шатах хий үйлдвэрлэж, Хятад руу нийлүүлэх гэрээг ирэх сард байгуулж магадгүй тухай “Bloomberg” агентлаг дамжууллаа. Ингэснээр дэлхийд эдийн засгийн цараар хоёрдугаарт эрэмбэлэгддэг Хятад улс эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бол манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтаа өсгөх боломж бүрдэх юм.
Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээр нь дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хятадын Газрын тос-химийн корпорац “Sinopec”- ийн захирал Фу Ченгю нар өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан билээ.
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Хүрэн нүүрсийг гүн боловсруулж, шатах хий гарган авах хоёр үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнийх нь 95 хувийг БНХАУ руу хийн хоолойгоор нийлүүлнэ. Тодруулбал, 2019 оноос Монгол Улсад шатах хий үйлдвэрлэж эхэлнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт “Bloomberg”-т ярьжээ.
Энэ төслийн асуудлаарх урьдчилсан гэрээг ирэх сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр “Sinopec” групптэй байгуулж магадгүй хэмээн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Токио хотноо сэтгүүлчдэд өгүүлсэн байна. Үйлдвэрийн өртөг, хэмжээ, үйлдвэрт шаардлагатай нүүрсийг хаанаас олборлох зэргийг хараахан эцэслэн шийдээгүй байгааг тэрбээр ярилцлагынхаа үеэр тодотгосон байна.
Харин уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Шатах хийн үйлдвэрт жилд 80 сая тонн хүрэн нүүрс нийлүүлнэ. Хүрэн нүүрс экспортлох боломжгүй учраас үүнийг гүн боловсруулж, шатах хий болгон экспортлох боломж бидэнд бий” гэж тодотгожээ. Харин эдгээр үйлдвэрт жилд 15 тэрбум шоо метр шатах хий үйлдвэрлэнэ гэдгийг Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн дэд сайд батлан өгүүлжээ. Ийм үйлдвэр барихад 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэрийн хүчин чадлыг цаашид ч нэмэгдүүлэх боломжтой гэж дэд сайд О.Чулуунбат ярьсан байна.
Б.Цэцэгсүрэн