Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж хэлж болно хэмээн asia.nikkei.com цахим хуудсанд өмнө нь мэдээлж байлаа. Уг нь манай улс жилд 946 тераватт цаг (нэг тераватт нь 10 их наяд ваттай тэнцэнэ) эрчим хүчийг салхинаас гарган авах боломжтой гэгддэг. Гэхдээ манай улс эрчим хүчнийхээ 95 хувийг нүүрснээс гарган авч буй юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор дотоодын эрэлтийг хангахын тулд 2025 онд хамгийн багадаа 1545 мВт эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатайг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар урьд нь дуулгаж байв.
Иймээс ч Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын төсөлд сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр тусгаад буй билээ. Тодруулбал, 2030 онд эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь хэмжээг 30-д хүргэхээр тусгаад байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчинд төгс зохицсон орон гэх тодотголтой Монгол Улс давуу талаа ашиглаж чадвал экспортлогч улс болох боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. “Клин Энержи” компани өнгөрсөн онд 50 мВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан нь Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болсон. Тэгвэл уг станцын “дүү” болох зарим эх үүсвэрийн төслийн явцыг тодрууллаа.
Эхний ээлжинд 102 мвт эх үүсвэрийг ашиглалтад оруулна
“Клинтек” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Гашуунсухайтын боомтоос 37 км зайд 250 мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар ажиллаж буй. Уг төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 102 мВт эх үүсвэрийг нь ашиглалтад оруулах юм байна. Барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлэхээр төлөвл өж байгаа бөгөөд станцын эхний ээлжийг зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой хэмээн тооцоолж буй гэнэ. Станцын барилгын ажлыг эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дэлхийд дээгүүрт жагсдаг БНХАУын “Sinohydro” компани гүйцэтгэх аж. Мөн Шведийн “Happy Wind Holding” болон АНУ-ын “General Electric” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах шатандаа явж байгааг “Клинтек”-ийн мэргэжилтэн дуулгалаа. Станцад зориулан “General Electric”-ээс тус бүр нь 1.85 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай салхин турбин авахаар болжээ. Ойрын хугацаанд үйлдвэрлэлийн захиалгаа өгөхөөр зэхэж буй бөгөөд станцын зураг төслийн ажил дуусаж байгаа гэнэ. Төслийн хөрөнгө оруулалт 170 орчим сая ам.доллар хэмээн тооцоолж буй.
Томоохон банкууд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлжээ
Дорноговь аймгийн төв Сайншандаас зүүн хойд зүгт 15 км зайд 52 мВт хүчин чадалтай салхин станц барихаар болсон. ХБНГУ-ын “Ferrostaal”- тай төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулснаас хойш цөөнг үй ажил амжуулаад байгааг “Сайншанд салхин парк” компанийн гүйцэтгэх захирал Р.Давааням дуулгалаа. Тэрбээр “Одоогоор урьдчилсан инженерингийн ажил хийж байгаа. Үүн дотор байр зүйн нарийвчилсан зургийн ажлыг эхлүүлсэн. Мөн хөрсний шинжилгээ хийж байгаа” гэв. Дээрх судалгааны ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж буй аж. Үүнээс гадна байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шинэчлэн хийх шаардлагатай болсон гэнэ.
Тус салхин станцын барилга угсралтын ажлыг 18 сарын хугацаанд хийх боломжтой бөгөөд ирэх оны хавар эхлүүлэхээр төлөвлөсөн хэмээн Р.Давааням ярилаа. Түүний ярьснаар одоогоор салхин турбин нийл үүлэлт, тээвэрлэлт, барилгын ажлын гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг зарлаад буй гэнэ. Уг тендерт оролцох компаниудын материалыг ирэх сарын 8 хүртэл хүлээн авч, 25 гэхэд дүнг нь гаргах юм байна.
Сэргээгдэх эрчим хүчинд төгс зохицсон орон гэх тодотголтой Монгол Улс давуу талаа ашиглаж чадвал экспортлогч улс болох боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. “Клин Энержи” компани өнгөрсөн онд 50 мВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан нь Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болсон.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын “General Electric”, ХБНГУ-ын “Siemens” болон Дани, БНХАУ-ын тус бүр нэг компани турбин нийлүүлэх хүсэлтээ ирүүлжээ. Мөн дэлхийд нэр хүнд бүхий барилга угсралтын компаниуд оролцож буй аж. Уг сонгон шалгаруулалтын дараа төсөлд шаардлагатай хөрөнгийн дийлэнхийг гаргах банкны нэр тодорхой болох гэнэ. Одоогоор олон улсын цөөнгүй банк санхүүгийн байгууллага зээл олгох боломжтойгоо илэрхийлээд байгаа гэсэн.
Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, ХБНГУ-ын KfW банк болон АНУ, Нидерланд, Бельги улсын нийт 10 гаруй санхүүгийн байгууллага бий аж. Дээрх төсөлд 120 орчим сая “ногоон” шаардлагатайг өмнө нь мэдээлж байв. Станц барих талбайд 20, 40, 60, 80 метрийн өндөрт салхины хурдын хэмжилт тогтмол хийж буй гэнэ. Үр дүнд нь төсөл хэрэгжүүлэгчид сэтгэл хангалуун байгаа юм билээ. Сайншандад СЦС барьснаар жилд 100.000 гаруй өрхийн хэрэглээтэй дүйх эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн сүлжээнд нийлүүлэх аж. Тус станц нь хүчин чадлын хэмжээгээр ДЦС-4, ДЦС-3, Дарханы дулааны цахилгаан станцын дараа орох томоохон бүтээн байгуулалт болох учиртай.
Есөн тэрбум ам.долларын ашиг олох боломжтой
“Азийн эрчмийн супер сүлжээ”, “Говьтек” төслийн санаачилга гараад багагаүй хугацаа өнгөрч буй. Уг санаачилгын үндсэн зарчим нь Монголын говьд том чадлын нар болон салхины цахилгаан станцуудыг барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ БНХАУ, Япон, БНСУ-д экспортлоход чиглэх аж. Тодруулбал, Монгол, ОХУ нь өөрийн нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэн дээрх гурван импортлогч улсад цахилгаан дамжуулах агаарын шугам болон тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн кабелийн тусламжтайгаар бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой юм байна. Азид төдийгүй дэлхийд дээгүүрт орох эдийн засагтай эдгээр улсын эрчим хүчний хэрэглээ цаашид нэмэгдэх нь тодорхой гэнэ.
Эрчим хүчний Харт болон Эрчим хүчний яам хамтран “Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил: Говьтек ба Азийн эрчмийн супер сүлжээ” форумыг өнгөрсөн сард зохион байгуулсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын зүгээс гаргасан тодорхой санаачилга бий. Тэр санаачилгыг “Говьтек” гэж нэрлэдэг. Говийн сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэе. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцъ ё гэсэн байр суурьтай байдаг” хэмээн өгүүлж байв. Манай улс нар, салхины эрчим хүчний ихээхэн нөөцтэй, томоохон хэрэглэгчидтэй ойр буюу стратегийн чухал байршилтай болохоор тэр болов уу.
Өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан “Азийн нэгдсэн сүлжээ” судалгааны багийн мэдээлснээр одоогоор дээрх хоёр санаачилгатай холбоотой дараагийн шатны судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэх бөгөөд олон улсын Эрчим хүчний Харт байгууллага, Японы сэргээгдэх эрчим хүчний сан, БНСУ-ын эрчим хүчний эдийн засгийн, ОХУ-ын эрчим хүчний системийн болон ХБНГУ-ын Фраунхоферийн хүрээлэнтэй хамтран ажиллаж буй гэнэ. “Говьтек”-ийн хүрээнд тус бүр нь 50 гВт-ын хүчин чадалтай нарны болон салхин цахилгаан станц байгуулах боломжтой гэж тооцжээ. Энэхүү төслөөс хамгийн их ашиг хүртэх улс нь Монгол гэдгийг дээрх судалгааны багийнхан тайландаа дурджээ.
Тодруулбал, төслийг өөрийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлснээр олон тооны ажлын байр бий болох, хүлэмжийн хийн ялгарал буурах, дэд бүтэц сайжрах зэрэг ач холбогдолтой юм байна. Мөн 100 гВт-ын хүчин чадалтай нар, салхины станц барихад 880.000 орчим шууд ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ. Бас уг төсөл хэрэгжих 16 жилд нийт есөн тэрбум ам.долларын ашиг олох боломжтой аж. Судлаачид төсөл технологийн хувьд 100 хувь бүрэн хэрэгжих боломжтойг тогтоосон юм байна. Төслийн нийт өртөг 237 тэрбум ам.доллар байх тооцоо бий. Сэргээгдэх эрчим хүчний технологиуд (нарны дэлгэц, салхин сэнс, инвертэр зэрэг)-ын үнэ жилээс жилд хямдарч байгаа тул төслийн өртөг цаашид буурах боломжтой гэж үзэж буй юм билээ. Ер нь говьд 2600 тераватт/ цаг эрчим хүч үйлдвэрлэх нар, салхины нөөцтэйг тогтоосон байдаг аж.
Үүнээс гадна дураар зугаалах салхийг ашиглан Турк улсын “Aydiner Global” компани ирэх онд Чойр хотын ойролцоо 94 сая ам.долларын өртөгтэй салхин цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Түүнчлэн Монголын “Ньюком” групп, Японы “Softbank”-ны хамтран байгуулсан “Clean Energy Asia” компанийнхан 2008 оноос салхины нөөцийн судалгаа хийж эхэлсэн юм байна. Тэд Өмнөговь аймагт 50 болон 100 мВтын хүчин чадалтай салхин цахилгаан станц барих судалгаа хийж буй гэх мэдээлэл байна.
Ц.Болормаа