Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болгож, “Сарын зорчих тасалбар” гаргахаар бэлдэж байна.
Сарын зорчих тасалбарын үнийг том хүн 30 мянган төгрөг, хүүхэд 10 хүүхэд төгрөг байхаар урьдчилан тооцоолжээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг төвлөрүүлж, орлогын төлөөх өрсөлдөөн буурах төдийгүй, нийтийн тээвэр цагийн хувиарын дагуу үйлчилгээндээ гардаг болно гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замаар 26 чиглэлийн 350 их багтаамжийн автобус үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүд цагийн хуваарийн дагуу явдаггүй, орлогын төлөө тэмцэлддэг гэх шүүмжлэл гардаг.
Тиймээс Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан дунд, их багтаамжийн автобусны аль нэг төрлийг сонгон явуулахаар төлөвлөлт хийжээ.
Цаашид нийтийн тээврийн зорчигч бодлого, сүлжээ төлөвлөлт, үйлчилгээний зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, үнэ тариф, санхүүгийн асуудал зэргийг хамтран хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Нийтийн зорчигч тээврийн зөвлөлийг байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Ч.Ариунболд