Шавар намаг ихтэй, хог, галын машин явах боломжгүй байсан Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн зарим гудамжийг шинэчлэн тохижуулах ажил оршин суугчдынх нь дэмжлэгтэйгээр эхэлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын нөхцлийг сайжруулах” төсөлд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хамрагдсаныг оршин суугчид нь дэмжиж, нийт 140 айлын хашааг шинэчилж эхэлсэн байна. Гэхдээ нэг хашаанд 2-3 айл амьдардаг тул хашаагаа, гудамжаа шинэчлэх ажилд 300 гаруй өрх сайн дураараа оролцож буй юм байна.
Тус хорооны Засаг дарга Л.Батдэлгэрийн хэлснээр тохижуулалтын ажил ирэх наймдугаар сарын 16-нд дуусч, бүрэн ашиглалтад орох аж.