Ливийн нийслэл Триполийн олон улсын нисэх онгоцны буудлыг хяналтандаа авахын тулд босогчид хоёр долоо хоногийн турш тулалдаж байна.
Тэгвэл өнгөрсөн шөнө Триполи хот руу пуужин хөөргөснөөс их хэмжээний нөөц агуулж байсан түлш, шатахууны агуулахыг дайрчээ. Тус агуулах нь Триполийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо байрладаг бөгөөд зургаан сая литр буюу 4000 тонн түлш агуулж байсан хэмээн "Аль-Арабия" дамжууллаа.
Ливийн үндэсний газрыгн тосны компани тус агуулахыг эзэмшдэг. Энэ осол нийслэлд гамшиг авчрахыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Хэрэв гал бусад агуулахуудыг дайрвал 3-5 км-ийг хамарсан хүчтэй дэлбэрэлт үүсэх аюултай юм байна. Ойрын хугацаанд Триполи хотод онц байдал зарлаж магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хоёр долоо хоног үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас 100 орчим хүн амиа алдаж, 400 хүн гэмтэж бэртжээ.
Эл хэрэг явдалтай холбогдуулан НҮБ, АНУ, Их Британи, Турк зэрэг улсууд Ливи дэх ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
2012 оны есдүгээр сард Ливийн зүүн нутгийн Бенгази хот дахь АНУ-ын Консулын газар руу лалын босогчдын бүлэглэл халдаж, Элчин сайд Крис Стивенс болон АНУ-ын гурван иргэнийг хөнөөсөн юм.