Монгол Улсын гуравдагч хөрш болох Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон юм. Хоёр орны эдийн засаг бие биеэ харилцан нөхөх бүрэн боломжтой бөгөөд энэ хэлэлцээр хоёр орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Үйлчилгээний худалдааны зах зээлийг илүү нээснээр мэдээлэл технологийн инженер, сувилагч зэрэг гэрээгээр ажиллах мэргэжлийн ажилтан, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Япон Улсад зорчих, бизнес эрхлэх зорилгоор нэвтрэх илүү таатай орчин бүрдэнэ.
Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулах хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яам ахлан холбогдох яам, газрын шинжээчдээс бүрдсэн баг нийт 7 үе шатны хэлэлцээг 2012 оноос хойш Улаанбаатар, Токио хотноо тус тус хийжээ. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монголын талаас ахлагч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, айлын талаас ахлагч Парламентын гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Сеижи Кихара нарТокио хотноо гарын үсэг зурсан юм.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бий болгох ач холбогдолтой.
Хэлэлцээрийг байгуулснаар Японоос импортолж байгаа машин, техник, тоног төхөөрөмж, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, жимс зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүн, харин манай улсаас экспортолж байгаа ноос, ноолуур, савхин эдлэл, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, гоймон, давс, аарцны ундаа зэрэг хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр болон гаалийн татваргүйгээр тус тусын зах зээлд нийлүүлнэ.
Манай улсын хувьд тус хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Япон болон бусад орны хөрөнгө оруулалтыг татаж, нэмэгдүүлснээр дэвшилтэт техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хоёр орны эдийн засгийг интеграцчилах нь эдийн засгийн хийгээд улс төрийн ач холбогдолтой юм байна.
Түүнчлэн манай бараа, бүтээгдэхүүний чанар, стандарт дээшлэх, улмаар гадаад зах зээлд манай барааны өрсөлдөх чадвар нэмэгдэх, үйлчилгээний чанар, сонголт нэмэгдэх, улмаар үнэ буурах зэргээр хэрэглэгчид илүү үр ашигтай байна гэж тооцоолжээ.
Үйлчилгээний худалдааны зах зээлийг илүү нээснээр мэдээлэл технологийн инженер, сувилагч зэрэг гэрээгээр ажиллах мэргэжлийн ажилтан, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Япон Улсад зорчих, бизнес эрхлэх зорилгоор нэвтрэх илүү таатай орчин бүрдэнэ. Тухайлбал, визийг нэг жилийн хугацаагаар авах юм.
Нөгөө талаас, Япон Улстай хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, дэд бүтэц, уул уурхай, боловсрол, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаа хөгжүүлэх, тодорхой томоохон төслүүдийг техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа.
Түүнчлэн стандарт, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллаж, бараа, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд өрсөлдөөн, оюуны өмч, цахим худалдаа ч багтжээ.
Японоос хөрөнгө оруулалт татахад хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг илүү таатай болгох талаар харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтын орчинг илүү тогтвортой болгох, хөрөнгө оруулагчид бүртгүүлэх, ялгавартай хандахгүй байх, дарамтыг багасгах, маргааныг олон улсын жишгээр шийдвэрлэхээр тохирлоо гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ.