Өчигдөрөөс эхлэн Украинаас ОХУ руу ямар ч төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон хэмээн ИТАР-ТАСС мэдээлж байна. Үүний шалтгааныг Украины үйлдвэрлэгчид мал эмнэлгийн, эрүүл ахуйн зохих шаардлага хангадаггүй, энэ зөрчлөө давтаж байгаатай холбон тайлбарлажээ.
Оросын шинжээчдийн үзэж буйгаар Украины үйлдвэрлэгчид сүүн бүтээгдэхүүнд хэрэглэх антибиотик болон бусад бодисын тунг хянадаггүй гэнэ. Үүний улмаас зарим бүтээгдэхүүн дэх антибиотикийн тун арав дахин давсан тохиолдол удаа дараа гарчээ.
Үүнээс гадна Украины гахайн махан бүтээгдэхүүн, төмсийг ч Орос руу импортлохыг хоригложээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины бяслаг болон "Рошен" чихрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг хориглосон юм. Сануулахад, Украины ерөнхийлөгч Петр Порошенко “Рошен” үйлдвэрийн зээн байсан учир "Шоколадны хаан" хэмээн өргөмжлөгдөх болсон юм.
Москва ийнхүү бүтээгдэхүүнийг нь чанар муутай хэмээн үнэлж, хориг тавьсан нь Киевийн сэтгэлд нийцэхгүй байгаа юм.
Украины эрх баригчид уг үйлдлийг ОХУ-ын зүгээс Киевийн эсрэг явуулж байгаа худалдааны дайн гэж үзжээ. Мөн Оростой худалдаагаа зогсооно гэж анхааруулжээ.
ОХУ-ын нийт экспортын Украинд эзлэх хувь өндөр биш. Ердөө 6 хувийг эзэлдэг байна. Харин Украины хувьд хоригт багтсан бүтээгдэхүүнүүд нийт импортынх нь дөрөвний нэг хувийг эзэлдэг аж.
Украины эрх баригчид ОХУ-ын зарим үйлдвэрийн чихэр, гахайн махан бүтээгдэхүүнд хориг тавиад байна.
Үүнээс гадна Украины зарим иргэн энэ оны хоёрдугаар сараас эхлэн сайн дураараа ОХУ-ын бараа бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж эхэлжээ.