Өчигдөр буюу долдугаар сарын 28 бол “Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” байлаа.
Гепатит нь элэгний 9 төрлийн вирусаар үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин юм. Эдгээрээс А, В, С, D, E зэрэг вирусууд зонхилон өвчлөл үүсгэдэг байна. Өвчний явц, үр дагавар, хүн амыг олноор хамарсан өвчлөл үүсгэх шинж чанараараа дээрх 5 төрлийн вирус өөр хоорондоо ялгаатай.
Элэгний А, Е вирус нь бохирдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар, В, С, D вирусууд нь халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, бусад биеийн шингэн, ариутгаагүй эмнэлгийн багаж хэрэгсэл, /зүү, тариур/ зэргээр дамжин халдварладаг. Түүнчлэн В вирус нь халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд, мөн бэлгийн замаар тус тус халдварладаг ажээ.
Хурц хэлбэрийн гепатитын халдвар нь арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Харин В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Гепатит өвчнөөс маш энгийн аргуудаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хамгийн энгийн арга нь гараа тогтмол угааж хэвших бөгөөд ингэснээр гепатитын халдвараар өвчлөх эрсдэл 40-60 хувь буурдаг байна.
Мөн А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх, ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний хяналт, шинжилгээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх, бэлгийн аюулгүй харьцааг эрхэмлэх /бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх гэх мэт/, судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах, шивээс хийлгэх, чих цоолох, гоо сайхны мэс ажилбар хийлгэх зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх зэргээр өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Манай улс уг өвчнийг 1952 онд албан ёсоор бүртгэж авсан бөгөөд 1962 онд өвчлөлийн оргил үе байсан байна. Нийт вируст гепатитын 85 орчим хувийг А, 10 орчим хувийг В, 2 хувийг С вируст гепатит тус тус эзэлж байсан.
Харин 2005-2011 онд Улаанбаатар хот болон өвчлөл өндөртэй зарим аймгуудыг сонгон авч, А вируст гепатитын эсрэг вакцинаар 49,303 хүүхдийг дархлаажуулсан бөгөөд 2012 оноос эхлэн шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг 1 нас 2 сартайд болон 2 настайд нь А вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж байна.
А вируст гепатитаар өвчлөгсдийн зонхилох хувийг 9 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлдэг бол цочмог В вируст гепатитаар 20-29 насныхан, С вирусаар 30-аас дээш насныхан ихэвчлэн өвчилдөг байна.
В вируст гепатитын эсрэг дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80 хувь нь халдвартай байсан бөгөөд насанд хүрэгчдийн 15-20 хувь, бага насны хүүхдийн 5-11 хувь нь В вирусын архаг тээгч болохыг судлаачид тогтоосон байна.
1991 оноос В гепатитын вакциныг үндэсний өргөн дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлснээр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд элэгний В вирус тээгчийн тархалт 0,53 хувьд хүрчээ.