Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 71 их аварга Какүрюү Ананд тэргүүтэй Монголын 10 гаруй сүмоч Нагоя башёг өндөрлөөд, өнөөдөр эх орондоо ирлээ.
Энэ башёд Хакүхо М.Даваажаргал ялалт байгуулж, 30 дахь удаагаа түрүүлж, Японы домогт аваргын амжилтыг эвдэхэд ойрхон ирэв. Сүмогийн их аварга Тайхо 32, Чиёонофүжи 31 түрүү авч сүмогийн түүхэнд нэрээ мөнхөлсөн. Тэдний араас Хакүхо М.Даваажаргал гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Харин Ёкозүна Харүмафүжи арван даваа таван унаа, Какүрюү 11 даваа дөрвөн унаатайгаар энэ башёг өндөрлөлөө. Манай сүмочид зуны дэлгэр цагт эх орондоо амраад буцахаар иржээ.
Нагоя башё өмнөхөөс илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо гэж сүмо сонирхогчид дүгнэж байна. Өмнөх башёнуудад Их аварга Хакүхо манлайллыг гартаа авч, ялалт байгуулах нь эхнээсээ тодорхой харагддаг байсан бол энэ удаа Японы сүмочид тун сайн барилдлаа. Башё эхэлснээс хойш сонирхолтой барилдаанууд өрнөсөн учир үзэгчид сүмогийн ордон дүүргэсэн хэвээр башёг өндөрлөв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/