Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр 2007 онд Японы мэргэжлийн сүмогийн их аварга болж, түүнээс хойш амжилттай барилдсаар долдугаар сарын Нагоя башёд 30 дахь түрүүгээ авлаа.
Ингэснээр сүмогийн домогт аварга Тайхо, Чиёонофүжигийн түүхэн амжилтыг эвдэхэд түүнд гуравхан түрүү үлдэж байна. Арлын оронд ид хаваа гайхуулж буй хүүгээ дархан аварга Ж.Мөнхбат гуай гэргий Тамирын хамт угтан авлаа. Энэ үед Ёкозүна М.Даваажаргалтай ярилцсан юм.
-Төрсөн нутгийн агаар ямар санагдаж байна?
-Сайхан байлгүй яах вэ. Онгоцоор манай сүмочдоос бараг тал нь ирлээ. Бүгд надад баяр хүргээд, сайхан яваад ирлээ. Бид нар жилдээ Монголдоо ганц, хоёр ирдэг. Энэ сайхан зуны цагт ирснийх сайхан амраад буцна даа.
-Та 30 дахь түрүүгээ авч, Японы домогт аваргуудын амжилтад ойрхон ирлээ?
-30 дахь түрүү гэдэг амаргүй, том даваа байлаа. Сүүлийн өдөр шийдвэрлэх тэмцээн болсон. Миний хайрлаж хүндэлдэг Тайхо аварга 32 түрүүлсэн байдаг. Тайхо аварга амьд сэрүүн байхдаа намайг хайрлаж, зааж зөвлөж байсан. Тэр аваргынхаа амжилтад ойрхон очно доо гэсэн зорилго тавьж байна. Цаашдаа давна, туулна гэж нэг их том яриад яах вэ, хичээнэ дээ гэж бодож байна.
Гол нь юу хэлмээр байна вэ гэхээр 15-хан настай жаахан монгол хүүг сүмогийн ертөнц, Японы ард түмэн өдий зэрэгт хүргэсэн. Ямар нэг байдлаар энэ ач тусыг хариулна, сүмотой салшгүй холбоотой гэдгээ л хэлмээр байна.
-Сүүлийн өдрийн барилдаан Таны хувьд нэлээд хариуцлагатай, энэ утгаараа сэтгэл зүйн хувьд ч хүч шаардсан өдөр болох шиг харагдсан?
-Нагоя башё ер нь их хүнд байдаг. Нэлээн дээр аав “Монгол хүн хүйтэнд тэснэ үү гэхээс биш халуунд тэсэхэд хэцүү” гэж билээ. Тэр яг үнэн. Башё эхэлснээс хойш эхний 2-3 өдөр маш хүнд хэцүү байлаа. Сүүлдээ дасаад гайгүй болсон л доо. Түрүү рүү ойртох тусам бие болоод сэтгэл санаа нийлж, жигдэрдэг.
-Энэ удаагийн башё илүү сонирхолтой, эхний өдрөөс л сүмогийн ордон үзэгчдээр дүүрэн байв. Тэр дундаа хамгийн сүүлийн өдрийн барилдаан илүү сонирхолтой, Таны 30 түрүүлэх эсэхийг шийдвэрлэх барилдаан үзүүлсэн. Сүүлийн өдрийн барилдааны өмнөх шөнө Таны нойр хүрсэн үү?
-Яаж нойр хүрэх вэ. Би хоёр унаатай байсан болохоор башё сонирхолтой байсан байх. Над шиг хоёр унаатай бөх намайг хараад сууж байгаа. Биеэ барих, сэтгэл догдлох аль аль нь л байсан даа.
-Сүмод хэд хэдэн залуу бөх түрэн гарч сонирхолтой болж байх шиг байна?
-Сүмод залуу бөхчүүд олноор гарч байна. Энэ сард Египетийн залуу бөх манай хоёр аваргыг эвгүй хашраалаа. Тэр дундаа манай монголчуудаас залуу бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтой барилдах болзол хангалаа. Гүэдо Озэки цолтой барилдах болзол хангалаа.
Миний хайрлаж хүндэлдэг Тайхо аварга 32 түрүүлсэн байдаг. Тайхо аварга амьд сэрүүн байхдаа намайг хайрлаж, зааж зөвлөж байсан. Тэр аваргынхаа амжилтад ойрхон очно доо гэсэн зорилго тавьж байна. Цаашдаа давна, туулна гэж нэг их том яриад яах вэ, хичээнэ дээ.
-Үндэсний баяр наадмаа үзэж амжив уу. Энэ жилийн наадмаар Танай нутгаас начин төрлөө. Тантай хамт бэлтгэл хийж байсан аймгийн хурц арслан Батчулуун Улсын начин боллоо?
-Хурц арслан Батчулуунтай ганц хоёр мөр тулаад барилдаж л байсан. Тэр бөх маань Монгол Улсынхаа начин цол авлаа. Цаашдаа энэ цолоо хамгаалаад, Заан арслан цолд хүрээсэй гэж хүсэн ерөөе.
Долдугаар сарын башё баяр наадамтай давхацдаг. Энэ жил дээр нь хөлбөмбөгийн ДАШТ болоод, сүмо нэг долоо хоногоор хойшилсон. Наадмаар хурдан морь, үндэсний бөхөө зурагтаар үзлээ. Даваахүү ахын маань азарга түрүүллээ. Миний хувьд сайхан наадлаа.
-Энэ жилийн наадмаар түрүүлсэн Н.Батсуурь арсланг Таны багын найз гэж дуулсан?
-Би багадаа аавыг дагаад наадмын бэлтгэлд Сонгины амралтад гардаг байсан. Нэг жил Батсуурь бас аавтайгаа гараад, би дагуулж явдаг байлаа. Дөрвөн жилийн өмнө Батсуурь япон хэл сурах гэж Японд очоод байхдаа хичээлийнхээ хажуугаар хөлсөө гаргамаар байна гээд манай дэвжээн дээр ирж бэлтгэл хийдэг байсан.
Намайг Даваа ах гэдэг л дээ. Сайхан барилддаг залуу, би сайхан бөх болох юм байна гэж боддог байлаа. Буцахдаа өөрөө “Даваа ах аа, би Монголд очоод сайн барилдана аа. Та харж байгаарай” гэсэн. Тэр хэлсэн амандаа хүрч, төрийнхөө наадмын түрүү бөх болсон Батсуурьтаа давхар баяр хүргэе.
-Таны хувьд барилдахаа боливол багшилна гэж мэдэгдсэн. Гадаад хүн багшилдаггүй гэж дуулсан л даа?
-Гадаадын хүн сүмогийн дэвжээнд үлдээд багшилна гэж байхгүй, тийм хуультай. Гэхдээ надад тэгнэ, ингэнэ гэсэн юм алга. Гол нь юу хэлмээр байна вэ гэхээр 15-хан настай жаахан монгол хүүг сүмогийн ертөнц, Японы ард түмэн өдий зэрэгт хүргэсэн. Ямар нэг байдлаар энэ ач тусыг хариулна, сүмотой салшгүй холбоотой гэдгээ л хэлмээр байна.
-Үүнээс хойш Таныг иргэншлээ өөрчилнө гэх зэрэг яриа гарсан л даа. Энэ талаар Та ямар хариулт өгөх вэ?
-Одоогоор ямар ч тийм зүйл алга.
-Гоидо Озэки болчихлоо. Ирэх сарын башёг яаж төсөөлж байна?
-Шинэ Озэки төрж сүмогийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлох бөх нэгээр нэмэгдлээ. Би мэргэжлийн сүмогийн тэргүүн бөхийн хувьд шинэ Озэки төрсөнд баярлаж байгаа. Миний хувьд өрсөлдөгч нэгээр нэмэгдэж байгаа боловч энэ бол сүмо илүү сонирхолтой болж байна гэсэн үг. Цаашид сайн барилдаарай гэж хүсмээр байна.
-Та гэр бүлийнхэнтэйгээ ирсэн үү?
-Энэ удаа ганцаараа ирлээ. Би ес хоногийн чөлөө авсан. Энэ хугацаанд сэдэж санасан зүйл байна аа. Намайг дэмждэг нэлээд хэдэн хүн надтай хамт ирсэн. Монгол Японы гүүр болно гэдэг утгаар тэдэнд Монгол Улсаа сурталчлах, таниулан мэдүүлэх үүрэгтэй ирсэн дээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/