- Карьеруудын талаарх нэгдсэн тоо баримт Туул тосгоны Ажлын албанд байдаггүй аж -
Нэгэн цагт “Дэвшил” сангийн аж ахуй хэмээгдэн мод, бут, жимс, жимсгэнэ бүхий зүлэг ногоон дэвжээнээ цэцэглэн хөгжиж, нийслэлч үүдийн хүнсний ногооны хэрэгцээг хангаж байсан газар өнөөд өр ногоо тарих нь байтугай, мод бут нь хатаж, зэвхийрэн, эмзэг бүсийн нэг болоод байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгон хэмээх энэ газар тэр цагийн сайхан бүхнээ хайрга, дайрга гэх “ашигт малтмалд” эзлүүлэн тоосон дундах тосгон болон хувирсан нь энэ.
5600 гаруй га газар нутагтай ч, дийлэнхэд нь хайрга, дайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдон, 78 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн ойролцоо ус, мод нь жигдэрсэн энэ сайхан нутагт өнөөдөр хүн амьдрах аргагүйд хүрчээ.
Албан ёсны бүртгэлээс үзвэл Туул тосгон 4000 гаруй оршин суугчтай. Иргэдийнх нь амьжиргааг гахай, тахианы аж ахуй, төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны тариалан залгуулдаг. Нэлээд нь мал аж ахуй эрхэлж сүү, цагаан идээгээ хотод борлуулж, амьжиргаагаа залгуулдаг байсан ч өнөөдөр мал бэлчих газаргүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Туул тосгоныхон нийслэлчүүдийн өдөр тутмын хүнсний ногоо, сүү, цагаан идээ, өндөгний багахан хэрэгцээг ч болов хангадаг болсон. Харамсалтай нь энэ газарт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэтэрхий замбараагүй олгосон нь оршин суугчдын эрүүл мэнд болон нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрээд байна.
Карьеруудыг цөөлж, цэгцэлнэ, эмх журамтай болгоно хэмээн холбогдох албан тушаалтнууд 2012 оноос хойш л ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нөхцөл байдал бахь байдгаараа үргэжилсээр.
Өдөрт багаар тооцоход хайрга, дайрга тээвэрлэсэн том даацын 10- 20 автомашин гэрийнх нь хаяагаар тоос татуулан давхилдаж, харуй бүрий болмогц бүр олширдог гэхээр энд Тавантолгойн цагаан тоосноос дутахааргүй саарал орчин бий болдог. Энэ их тоосжилт Туул тосгон төдийг үй Сонгино, Шувуун фабрик зэрэг Туул голын эрэг дагуух суурьшлын бүсэд оршин суугчдын уламжлалт аж ахуйд нөлөөлж эхэлжээ
Сүүлийн 3-4 жилд Туул голын ай савд хайрга, дайрганы олборлолт эрс нэмэгдсэн. Хамаа замбараагүй ухаж, олборлож, ямар ч хараа хяналтгүйгээр зөөж тээвэрлэж буйгаас эндхийн оршин суугчид Өмнөговийн нүүрсний зам дагуухаас ч илүү тоосжилттой орчинд амьдарч байна.

STRIPE төслийнхөн Туул голын хамгийн их бохирдолтой хоёр цэгийг сонгон, газар дээр нь ажиллажээ. Үүний нэг нь Шувуун фабрикийн орчим буюу Туул тосгон байсан юм. Хайрга, дайрга олборлогчдын хамгийн олон карьер энд бий. Харамсалтай нь карьеруудын талаарх нэгдсэн тоо баримт Туул тосгоны Ажлын албанд байдаггүй аж.
Голын эргээс холгүйхэн 50 м хүрэхгүй газар бургасанд тулгаж, уртаас урт шуудуу ухжээ. Багцаагаар нэг метр гүн шуудууг нутгийнхан “загон” хэмээн нэрлэжээ. Энэ бол загоноос дотогш нутаг дэвсгэр бол карьер гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар нутаг. Тосгоныхон хэдэн км үргэлжлэх загоныг тойрч явсаар гэртээ хүрдэг. Үүндээ ч дасжээ. Харин бэлчээрт гарсан мал нь энэ нүхэнд орж үхчих гээд хэцүү байдаг талаар гомдоллож байна.
Туул тосгоны Ажлын албанаас авсан мэдээгээр энд 78 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Харин хэчнээн карьер байдаг бүртгэл алга. Мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагаас шалгалт хийж, карьеруудыг хаадаг ч, 10 хоног хүрэлгүй эргээд л үйл ажиллагаа явуулдаг тул иргэд хаана, хэнд хандахаа мэдэхээ больжээ.
Эдгээр карьер Бадамжунайнх, Батзандангийнх, Нямдоржийнх гэх мэтчлэн бүгд далд эзэнтэй, том эрх мэдэлтнүүдийн оролцоотой хэмээн нутгийнхан ярих аж. Үүнийг үнэн, эсэхийг Туул тосгоны захирагчаас нягталж, карьеруудыг эзэмшигч аж ахуйн нэгж болон захирлуудын талаарх мэдээлэл өгөхийг хүссэн боловч “Нууц” хэмээгээд халгаасангүй.
Цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал уул, ус нь тэгширсэн энэ сайхан газар нутаг Өмнөговийн Тавантолгойгоос дутахааргүй тоосонд даруулж, гандаж цөлжсөөр, эмгэнэлт үр дагавар нь хатан Туулыг минь ширгээж мэдэхээр байна.
Ямартай ч олны үг ортой гэдэг. Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг нэвтрэн, Урт нэртэй хууль болон байгаль орчны өөр бусад хуулийг үл тоон үйл ажиллагаа явуулдгаас үзэхэд эдгээр карьер эрх мэдэлтнүүдийн оролцоотой гэдэг нь андашгүй. Харин тэднийг ил болгож, далд нөлөөг нь таслан зогсоохгүй бол хатан Туулын энгэрийг самарч буй карьерийнханд хариуцлага тооцох эрх мэдэл нутгийн иргэдэд байтугай төрийн түшмэдүүдэд хүртэл алга.
Туул тосгоны оршин суугч О.Цогзолмаа хүнсний ногоо тарьдаг. Тариалалтаа нэмэгдүүлэх зорилгоор газраа томруулах сонирхолтой. Монгол Улсын иргэнд үнэгүй өмчлүүлж буй 0.07 га газрыг нь Үр хүүхдүүддээ ч авч өгөх хүсэлтэй нэгэн. Харамсалтай нь түүнд газар олддоггүй.
“Энэ нутгийн уугуул иргэн байтлаа газраа ч авч чадахгүй байхад карьерынханд хэдэн арван га-гаар олгож, нутаг орныг маань сүйтгэж байгаа нь шударга гэж үү” хэмээн төр, засагтаа гомдож сууна.
Тариалангийн газар хомсдсоноос эндхийн айл бүхэн шахуу хашаандаа тахиа, гахайны аж ахуй эрхлэх болжээ. Энэ нь нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж, сангаснаас ялгарах амиак нь харшилтай болгож буй талаар тосгоны хүн эмнэлгийн эмч хэлсэн юм.
Уг нь нийслэлээс явуулж буй бодлогоор Туул тосгоны энэ хавийг мал аж ахуйд түшиглэсэн бүс нутаг болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр энд мал бэлчих нь байтугай, ногоо тарих газар ч үлдээлг үй, ашигт малтмалын бүс нутаг болгоод байна. Цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал уул, ус нь тэгширсэн энэ сайхан газар нутаг Өмнөговийн Тавантолгойгоос дутахааргүй тоосонд даруулж, гандаж цөлжсөөр, эмгэнэлт үр дагавар нь хатан Туулыг минь ширгээж мэдэхээр байна.
Д.Оюун-Эрдэнэ