Украины нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Засгийн газрын зүгээс салан тусгаарлагчдын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тус улсын зүүн бүсэд хүнд тусч байна.
Тодруулбал өнгөрсөн шөнө Донецк хотод буудалцаан гарсан бөгөөд энэ үеэр гурван энгийн иргэн амь үрэгдэж, тав нь шархадсан байна. Харин Луганск хотод их бууны галд таван хүн өртөж нас барсан бол 15 нь шархаджээ.
Тэгвэл Украины зүүн бүсийг сэргээн босгоход туслах зорилгоор АНУ долоон сая ам.доллар хандивлана хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдений гаргасан мэдэгдлийг Reuters иш татан мэдээллээ.
Жо Байден Украины ерөнхий сайд Арсений Яценюктай утсаар ярихдаа ийнхүү мэдэгджээ.
Түүнчлэн Украинд Олон улсын улаан загалмайн хороо (ОУУЗХ), НҮБ-ын Дүрвэгсдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мэргэжилтнүүд ажиллах аж.
Эргэн сануулахад Украинд болж буй улс төрийн хямрал Украин болон Европын холбооны хооронд байгуулахээр зэхсэн олон арван тэрбум ам долларын чөлөөт худалдааны гэрээнээс үүдэлтэй.
Украины ерөнхийлөгч В.Янукович Европын холбоотой байгуулах гэрээнээс татгалзаж, ОХУ-тай 2019 он хүртэл байгалийн хий хөнгөлөлттэй үнээр худалдан авах 15 тэрбум ам долларын гэрээ байгуулсан юм. Харин эсэргүүцэгчид үүнийг Москва Януковичид хээл хахууль өгөхийг оролдсон гэж үзсэн.
Энэ нөхцөл байдлыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл эцэстээ эмх замбараагүй байдалд хүргэсэн юм.