Нүд эрээлжлэн сүлжилдэхүй олон машин, замын түгжрэл, дуу чимээн дунд бухимдал тээсээр ажил, сургууль, ар гэрийн амьдралаа зохицуулж яваа нийслэлийн иргэд амралтын өдрөөрөө л гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, стрессээ тайлах боломжтой болдог.
Гэвч чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх газар тэр бүр байхгүй нь харамсалтай. Улаанбаатар хот жилээс жилд хөгжиж, өнгөө засаж байгаа ч олон нийтийн амралтын газар тоотой хэдхэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс өөр бүх үйлчилгээ нь бүрдсэн газар үгүй байтал хүссэн хүн бүрт тийш зүглэх боломж хязгаарлагдмал. Заримд нь мөнгө, хөл дүүжлэх унаагүйн зовлон байхад нөгөө нэгд нь гэр хол гэх асуудал тулгардаг.
Долоо хоногт ганц олдох амралтаа хотын нэг захаас нөгөө зах хүртэл явж, замын түгжрэлд гацаж өнгөрөөх хүсэлтэй хэн байх билээ. Тэрний оронд гэртээ, хашаандаа үлдэх нь хавьгүй дээр. “Цөлөгдсөн” газарт байрлах хоёр хүрээлэнгээс гадна хүмүүс олноор цугладаг, амран суухад тохиромжтой газар нийслэлд өмнө нь олон байв.
Төрөл бүрийн үйлчилгээ, тухалж суух сандал, зүлэгтэй тийм газарт их хотын иргэд уур уцаар багатай амарч чадахаас гадна ажлын бүтээмж сайжрах нь дамжиггүй. Автомашинаа биш хүнээ дээдэлдэг нийгэм бидэнд хэрэгтэй.
Гэтэл “том толгойтой” барилгын компаниуд хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг булааж, өндөр, шилэн барилгууд сүндэрлэсээр байгаад Улаанбаатар төлөвлөлтгүй хот болчихсон. Түүнчлэн хотын удирдлагууд янз бүрийн захирамж, шийдвэр баталж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгээ булаасан тохиолдол олон.
Тухайлбал, дөчин жилийн түүхт Урт цагаан буюу Жуулчны гудамж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр энэ хэсэг автомашины зогсоол, уулзвар болоод багагүй хугацаа өнгөрчээ. Ингэснээр “Бөмбөгөр” худалдааны төв, “Тэнгис” кино театрын уулзвар орчим үүсдэг байсан түгжрэл харьцангуй багассан ч, явган хүн явахад түвэгтэй болжээ. Хаанаас машин гараад ирэх бол хэмээн сандарч, зүг бүр рүү толгой “шидлэн” хяламхийх явган зорчигчийг ууртай жолооч нар дайрчих шахам өнгөрч, дуут дохиогоо хангинуулан, “Машин явдаг замаар битгий яв” хэмээн дээрэнгүй хандана.
Явган хүний зориулалтаар барьсан зам нь машины дугуйнд элэгдсээр ачааллаа дийлэхээ байж, энд тэндгүй эвдэрч, ундуй сундуй болсон нь “Энэ замаар явган хүн явах хориотой” гээд байгаа мэт санагддаг болжээ. Өмнө нь зун цагт хүний хөл тасардаггүй, хүүхдүүд бужигнан тоглож, өдрийн алжаалаа тайлангаа энэ тэрийг хөөрөлдөн суух хүмүүс л байдаг байсан энэ газарт одоо суух сандал ч хайгаад олохгүй.
Халуунд халж, явдалдаа ядарсан иргэд түр зуур амсхийхийн тулд замын дунд байрлах ногоон байгууламжийн хашаа, хайсан дээр суухаас өөр сонголтгүй болжээ. Энэ мэтчлэн автомашинд “жийгдсэн” иргэд “Нэгэнт гаргасан шийдвэрийг яалтай ч билээ. Гэвч тухтай суух газар олдохгүй нийслэлд амьдарч байгаадаа бухимдалтай байна” хэмээж байна. Тэр бүх жишээг дурдахад, сонины нэг нүүр хангалтгүй юм. Энэ нь нийслэлийн удирдлагууд аливаа үйл ажиллагаа явуулахдаа хүнээ мартчихдаг болсны тод жишээ гэлтэй.
Сүүлийн жилүүдэд хотын өнгө үзэмжийг сайжруулж байна гэж урд хөршөөс их хэмжээний цэцэг авчирдаг болсон. Өнгө өнгийн цэцгүүд хүний сэтгэлийг баясгаж, нийслэлийг сэргээж буй нь сайшаалтай боловч зарцуулж буй хөрөнгө нь хайран. Түүнчлэн зам, гүүр, уулзвар, гэрлэн дохио, гарц өргөтгөн шинэчлэх ажилд жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөж, автомашиныг “дээдэлсээр” байна. Тоо баримт дурдвал, нийслэлд нийт 733,9 км бүхий 874 авто зам, З,96 км урт 67 гүүр байдаг. Тэдгээрт зун бүр урсгал засвар хийж, хаа сайгүй замын ажил үргэлжилдэг.
Харин нийтийн эзэмшлийн 66.5 га бүхий 85 гудамж, цэцэрлэг, 300 орчим км явган хүний зам байгаа нь авто замаасаа даруй хоёр дахин бага үзүүлэлт юм. Гэтэл 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод өнөө жил 371 мянган автомашин бүртгүүлсэн байна. Дээр дурдсан нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 20 гаруй нь л амран суух цэцэрлэгтэй. Үлдсэн нь мод, цэцэг, зүлгээс бүрдсэн байдаг гэнэ. Гэвч энэ нь “Аливаа улсын нийслэлийн нэг иргэнд 20-25 ам метр ногоон байгууламж ногдох ёстой” гэсэн олон улсын стандартад нийцдэггүй. Тодруулбал, манай улсын нэг иргэнд ногдох ногоон байгууламж үүнээс 4-5 дахин бага байдаг аж.
Эндээс нийслэлийн хүн ам, ногоон байгууламж автомашинд шахагдсаар байгаа төрх харагдана. “Шинээр төлөвлөж буй замын зураг төсөлд явган хүний зам, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч хавтан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэргийг заавал багтаана” гэсэн нийслэлийн Засаг даргын тушаал 2008 онд гарчээ.
“Түүнээс хойш тавьсан замууд дээрх шаардлагыг хангаж байна” хэмээн албаны хүмүүс хэлж байгаа ч өмнөх нь хуучин буруу төлөвлөлтөөрөө байсаар байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд хүнээ илүүтэй анхаарч, дүүрэг бүхэнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зүйтэй. Тэнд нь хүссэн хүн бүр очдог байгаасай.

Г.Ариунцацрал