Өнгөрөгч бямба гараг буюу энэ сарын 26-нд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Хөөвөр” гэдэг газар хүчтэй хуй салхи салхилж, мөндөр орсны улмаас иргэн Ч, Ц, Д, Б, И нарын 5 өрх айлын 5 гэр, 3 байшин нурж, автомашинтай явсан нэг иргэн амь насаа алдсан талаар бид мэдээлсэн билээ.
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн цагт салхины хурд 12 метр секунт байна хэмээн мэдээлж байсан боловч салхины хурд 50 метр секунтэд хүрч байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болсон юм.
Мөн хүчтэй хуй салхины улмаас дээрхи айлуудын 40 адуу, 100 хонь, 40 ямаа, 20 үхэр нийт 200 толгой мал хорогджээ.
Энэхүү хүчтэй салхины видеог youtube.com хуудаснаа Entertainment TV оруулсныг та бүхэнд хүргэж байна.