Монголчууд цөөхүүл. Хүүхдээ цаг бусаар алдчихаад элгээ эмтэртэл уйлаад хоцордог томчуудтай хэн ч хариуцлагын тухай ярьдаггүй. Хэн ч тэднийг буруутгадаггүй. Хорвоог орхисон хүүхдүүдийнх нь “хохь” болоод хоцордог.
Ийм тохиолдлоор бурхан болсон бяцхан иргэдийнхээ амийг хэнээс нэхэх вэ. Хэдхэн сарын өмнө зургаан настай хүүхдээ машинд унтуулж, орхичихоод дэлгүүр хэссэн “танхай” ээж хэвлэлээр “од” болсон. Дээрээс нь даарин дээр давс гэгчээр машинд хүүхэд унтаж байсныг нь ч мэдэлгүй холбогдох албаныхан машиныг журамлаж, бөөн сенсаац дэгдээсэн.
Хүүхдээ машинд орхиод явсан ээж, түүнийг нь мэдэлгүй журамласан байгууллага хоёр дүүрч. Хүүхдийн амь хохироогүй нь яамай. Монголчууд хэнэггүй нь дэндсэн гэдгийн жишээ энэ бус уу. Одоогоос жил гаруйн өмнө Дархан-Уул аймгийн Дархан суманд 2-17 насны нэг айлын гурван хүүхэд шатаж, нас барсан.
Энэ оны тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн XI хороонд оршин суух 10 настай хүү шүдэнзээр тоглож байгаад хоёр монгол гэр, “Аксент” маркийн машин шатаасан ч азаар хүний амь эрсдээгүй. Чингэлтэй дүүрэгт орон сууцны барилгын дээвэр дээр засвар хийж байсан нэгэн эр арван настай хүүхдийн дээрээс банз унагааж гэмтээсэн. Бас Сүхбаатар дүүргийн III хороонд зургаан настай хүү цонхоор унаж, тахир дутуу болов.
Нярай хүүхдээ шөнө, өдрийн аль ч цагт заавал сууж хөхүүлэх, хүүхдээ тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж, уухгүй байх, бага насны хүүхэдтэй айл ширээний бүтээлэг, халуун тогоо хэрэглэхээс зайлсхийх, эм, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдийн гар хүрэх газарт тавихгүй байхыг анхуурууллаа.
Баянгол дүүргийн ХХ хороонд нэг сартай хүүхэд угжиндаа хахаж хорвоог орхилоо. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт гурван настай хүү моринд өшиглүүлж амиа алдав. Хэнтий аймагт 2.5 настай хүүхэд малын ариутгагч бодис керолин уусан бол Архангай аймагт машины тосоол ууж эрүүл мэндээрээ хохирч, элэг бөөрнөөсөө салахад хүрсэн гээд эцэг эхчүүдийн болгоомжгүйгээс үүдэлтэй эмгэнэлт явдал тасарсангүй.
Он гарсаар нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байна. Эрүүл саруул өсөж байсан хүүхдүүдээ гэнэтийн тохиолдлоор алдаж, эсвэл насан туршид нь тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгож байгааг хэнэггүй зан гэх үү, тэнэглэл хэмээн чичлэх үү. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй бяцхан иргэний амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг ДЭМБ-аас мэдээлж байна.
Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувь нь асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжг үйгээс үүдэлтэйг тогтоожээ. Үүний улмаас нас барах тохиолдол буурай болон хөгжиж буй оронд 3-4 дахин их байгаа аж. Манай улсад 2012 онд гарсан нийт осол гэмтлийн 27.9 хувьд нь 19 хүртэлх насны хүүхдүүдэд тохиолджээ.
Бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 10.000 хүүхэд тутмын 321-д, зам тээврийн осол 42.9-д, 0-5 хүртэлх насны 10.000 хүүхэд тутмын 154.4 нь түлэгдсэн байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж халуун цайнд түлэгдэх, савтай усанд унах, жорлонд ойчих, мөн хөхөөрөө дарах, зодож гэмтээх зэрэг шалтгааны улмаас тав хүртэлх насны 29 хүүхэд нас барсан байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Сайнбаяр “Цэцэрлэг, сургууль амарсантай холбоотойгоор хүүхдүүд гэртээ, зусланд, эсвэл хөдөө амарч, эцэг эхийн хараа хяналт сулардаг. Намар, өвөл, хавар хүүхдийн осол гэмтэл харьцангуй багасдаг бол өдгөө хамгийн оргил үе нь. Ялангуяа, зусланд хүүхдүүд уул хадан дээгүүр тоглож байгаад хөл, гараа хугалах, мориноос унаж, өшиглүүлэх, хазуулж, гишгүүлсэн хүүхэд олон ирж байна. Орон сууцны хүүхдүүд гарааш, гэр хорооллынх хашаан дээрээс унах, хашаа, хаалганд даруулах нь ч бий.
Мөн бага насны хүүхэд халуун тогоо, тос, хоол, цайнд түлэгдэх нь эрс нэмэгдлээ. Хамгийн эмзэглэмээр нь хөдөө амралт зугаалгаар явж байгаад авто осолд гэр бүлээрээ өртөж, зарим нь газар дээрээ хорвоог орхисон нь ч бий” гэж ярив.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, нярай хүүхдээ шөнө, өдрийн аль ч цагт заавал сууж хөхүүлэх, хүүхдээ тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж, уухгүй байх, бага насны хүүхэдтэй айл ширээний бүтээлэг, халуун тогоо хэрэглэхээс зайлсхийх, эм, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдийн гар хүрэх газарт тавихгүй байхыг анхуурууллаа.
Мөн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхихгүй, гаднах жорлонгоо тогтмол түгжих, муу усны нүхийг таглаж, хаяаг нь сайтар манасан байх. Хүүхэд ямар нэг байдлаар гэмтсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.
О.Бат-Ундрах