Засгийн газрын хуралдаанаар "Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг баталжээ. Энэ индексийг тооцоход шаардагдах мэдээллээр хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолд тусгагдсан "Сумдын хөгжлийн загвар"-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж 4 ангилан, хөгжлийн индексийг нь 2 жил тутамд тооцож гаргахаар болж байна.
Хөгжлийн түвшинг нь тогтмол дүгнэж олон нийтэд зарлах нь орон нутгийн хөгжлийг түргэсгэх, Засгийн газраас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг тооцоход гол үнэлэмж болно гэж үзжээ.