Ноа Олдрич гэх найман настай хүү зургаан настай дүү Лукас Олдричийн хамт хүүхдийн гурван төрөлт ойрын зайн буухиа тэмцээнд оролцжээ.
Дүү Лукас нь лиссэнцефал гэх тархины өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ах нь ганцаараа тэмцээнд орохыг хүссэнгүй түүнийг дагуулан явсан нь энэ аж.
Ноа хүү дүүгээ хийлдэг завин дээр суулган 200м газар сэлж, ардаа чиргүүлэн дээр суулгаж 4км газрыг дугуйгаар, урдаа түрэн 1,6км газар гүйж тэмцээнээ 54 минутын хугацаанд дуусгажээ. Ярьж, алхаж чаддаггүй дүүгээ бусад хүүхдийн адил байгаасай гэсэндээ тэмцээнд орохыг ах Ноа өөрөө санаачилжээ.
“Нэгэн хүүхдийн клубээс зохион байгуулах буухиа тэмцээний зарыг хараад Ноа “Ээж ээ, би энэ тэмцээнд дүүтэйгээ ормоор байна” гэж анх санаа гаргасан. Нөхөр бид хоёр ч бодоод байх зүйлгүй шууд зөвшөөрч дараа өдрөөс нь гэр бүлээрээ гурван сар сургуулилт хийсэн. Бид хүүхдүүдээрээ маш их бахархаж байна” гэж хөвгүүдийн ээж Алисса хэлжээ.
“Тэдний хооронд гайхалтай харилцаа байдаг. Ноа хичээлээ тараад гэртээ ирэхэд Лукасын царай нь гэрэлтээд, инээд алдан ямар их баярладаг гээч. Тэдэнд ах дүүгийн гайхалтай хайр бий” гэж аав Брайн нь KTVB.com сайтад ярилцлага өгчээ.
Харин сайн ах Ноа дүүгийнхээ талаар “Би дүүдээ маш их хайртай. Тэр бол миний хувьд төгс хүн, сайн найз минь” хэмээжээ. Тэрээр дараа нь холын зайн гүйлтийн зайн тэмцээнд мөн л дүүтэйгээ хамт оролцох хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Олдричийн гэр бүл “Лукас хаус” хэмээх ашгийн бус байгууллагатай бөгөөд өвчтэй хүүхдүүдэд уран зураг, хөгжим, тэжээвэр амьтнаар эмчилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг байна.