Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ш.Дамдинсүрэн, Гамшгаас хамгаалах үндэсний төвийн тэргүүн н.Ганбаатар нар Сүхбаатар аймагт ураны хууль бус, тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд Сүхбаатар аймагт 2008 оны наадмаар Арева компанид олгосон лицензийн асуудлыг хөндсөн юм.
Анх Аревамонгол ХХК-ийн Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн долоон сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрөл авчээ. Тухайн үед ураны тухай хууль байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх тусгай зөвшөөрлийг олгосон юм байна. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн аж.
2008 оны долдугаар сарын 9-22-ны хооронд лиценз бөөндөж авахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хийлгэж санал авах ёстой байтал тус хурлыг хийгээгүй. Түүнчлэн байгаль хамгаалах төлөвлөгөөгөө холбогдох албаны хүмүүс, байгууллагад танилцуулаагүй гэнэ.
Гэтэл тус компани Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумд дахь хайгуулын лицензүүдээ сүүлчийн удаа буюу 9 жилийн хугацаагаар өнөөдөр сунгуулах гэж байгаа аж. Иймд гурав дахь удаагийн сунгалтыг хийхгүй байхыг Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн уриаллаа.
Газрын гүнд дэх баялгаа хойч үедээ өвлүүлэх ёстой болохоос, гадны шуналтай компанийн золиос болгох ёсгүйг тэд онцолсон юм.
Иймээс “Аревамонгол компанийн хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Төр Засгаас тус компанийн эсрэг ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа нь УИХ, төр захиргааны байгууллагыг лоббидсон гэх хардлага төрүүлж байна” гэж Гамшгаас хамгаалах үндэсний төвийн тэргүүн н.Ганбаатар хэллээ.
Хурлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл, түүний 700 гаруй гишүүн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй ил захидлыг танилцуулсан юм. Тус захидлаар дамжуулан Ерөнхийлөгчид тавьж буй шаардлага нь:
Нэгдүгээрт, улс орны эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр хэрэгжиж, улс төрчид эрх зүйн орчноо тогтвортой болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөн, бүх зүйл сайхан болох тухай сурталчилж байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацайлан далимдуулж уул уурхайг аврах нэрийн дор байгаль орчноо сүйтгэж байна. Уул уурхай бол тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөө үлдээдэг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрэл үлдээдэг.
Ганц уул уурхайгаар эдийн засгийг аварна гэдэг бол өрөөсгөл ойлголт, үүнд бухимдаж байна.
Хоёрдугаарт, Үндэстэн дамнасан корпарациудын лоббид хэт автаж, ураны лицензийн замбараагүй олголтыг дэмжих явдал ихсэж байна. Тодруулбал Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Хатгин овог хошууны тахилга шүтэээн болсон Зотолхаан уул зэрэг хамгаалалтын бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрүүдийг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
Гуравдугаарт, Байгаль орчин, газар нутгаа гэсэн иргэний хөдөлгөөний гишүүдийг барьж хорих болсон. Үүний тод жишээ нь Ц.Мөнхбаяр. Үүнээс гадна Байгаль орчны төлөө тэмцэж байгаа иргэний 700-аад хөдөлгөөний ихэнхэд дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг нь мохоож байна гэсэн юм.
Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, байгаль орчинд заналхийлсэн хохиролтой, хууль бус үйлдлүүдийг хуулиар хамгаалдаг болжээ. Үүний улмаас иргэний нийгмийн байгууллага болон төрийн хооронд том ан цав үүссэн. Үүнийг үгүй болгох, ойртуулах үүрэг Ерөнхийлөгчид байгаа гэдгийг уламжлав.