Энэ сарын 21-27-ны хооронд буюу өнгөрсөн долоо хоногт Японд хэт халсны улмаас 15 хүн амиа алдаж, 8580 хүн наранд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн хэмээн тус улсын Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Наранд цохиулсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос 2.6 дахин их буюу 3309 хүнээр илүү байгаа гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Японы ихэнх нутгаар халжээ. NHK телевизийн мэдээлснээр баасан, бямба гарагаас хэт халж эхэлсэн аж.
Японы ихэнх нутгаар агаарын хэм нь 35 хэмээс дээш байна. Япон тэнгисийн эргээр 30 хэм, Токиод 35 хэм хүртэл халсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд Токиод 620 хүн наранд цохиулжээ.
Энэ долоо хоногийн эхээр хойд нутгаар бороо орж, агаарын хэм буурна хэмээн цаг уурын албанаас мэдээлж байгаа ч долоо хоногийн эцэст агаарын хэм ахин 35 хүрнэ гэж анхааруулж байна.
Энэхүү хэт халуун нь ирэх сарын дунд үе хүртэл үргэлжлэх гэнэ.